АШУҮИС-ийн оюутнууд ШӨХТГ-д бичиг хүргүүллээ
2015/09/30
АШУҮИС нь 2015-2016 оны хичээлийн жилд шинээр элсэж буй оюутнууддаа цагаан халадыг үнэгүй олгох шийдвэр гарган хэрэгжүүлж эхэлсэн боловч ШӨХТГ-аас тус сургуульд энэ үйлдлээ зогсоох шаардлага ирүүлсэн байна.
ШӨХТГ-ын энэхүү шийдвэр нь цагаан халадыг худалдсан мөн цагаан халаднаас гадна футболк нэмж худалдсан, тараасан гэсэн ташаа мэдээлэл дээр үндэслэсэн хэмээн тус сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд болон тус сургуулийн оюутны холбоо үзэж “Цагаан халадыг үргэлжлүүлэн үнэгүй тараах боломжийг олгох, мөн дээрх ташаа мэдээллийг засаж залруулах”-ыг хүссэн бичгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханд хүргүүллээ.