ХӨСҮТ-өөс элэгний С вирусын шинжилгээ хийх албан ёсны эрхтэй лабораториудыг зарлаж, батламжиллаа. Хепатит С вирусийн шинжилгээ хийх лабораторийн сонгон шалгаруулалтад нийт 18 байгууллага оролцсон аж. Үүүнээс 10 газрыг сонгож, батламжилжээ. Үүнд:

Элэгний төв

Грандмед

Интермед

Сонгдо эмнэлэг

Гялс анагаах ухааны төв

Хаппи веритас

Мед-аналитик

Онкоген

Стандлаб

Итгэл эрүүл мэндийн төв гэсэн 10 байгууллага багтаж, С вирусын шинжилгээ хийх эрхтэй албан ёсны батламжаа өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс гардан авлаа.