2015 оны 09-р сарын байдлаар 125 000 орчим Монгол улсын иргэн 58 улсад оршин сууж байна.  Үүнээс 13 улсад 107 иргэн ял эдэлж байна.  Үүнээс хар тамхины хэргээр 31 хүн ял эдэлж байгаа бөгөөд тэдгээрийн 3 нь цаазын ял сонсоод байгаа юм. Цаазын ялыг  одоогоор гүйцэтгээгүй байгаа аж.

Мөн 168 иргэн  гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан бол 4 иргэн гэмт хэргийн  хохирогч болсон байна.  

Гадаадад улсад Монгол улсын 71 иргэн нас барснаас 32  нь өвчнөөр, ослоор 16, золгүй тохиолдлоор 10 хүн амь насаа алдсан байна. Мөн 9 хүн амиа хорлосон байна.