2015 оны 10 дугаар сарын 01-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 400 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  316  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг  12 бүртгэгдэж  1 хүн нас барж, 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 11, зорчигч-8. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 8 үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 5, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2 явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна. 

 

Тухайлбал: ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, “Дээд бодь”хийдийн урд замд Х.Соната 5 маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 12 настай эрэгтэй Э мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын “МТ” ШТС-ын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Э нь хүүхдийн тэргэнд сууж байсан 1 нас 3 сартай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн байна.