ҮХЦ хуралдана
2015/10/02
Сонгуулийн Ерөнхий хорооны 2012 оны “Улсын Их Хурлын сонгуулийн дүн айлтгах тухай” 136 дугаар тогтоолын Увс аймагт холбогдох хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.
Тэдний өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр болно.