Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид шинэ дүрэмт хувцасаар жигдэрнэ
2015/10/05
Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид драпан пальтогоор жигдрэхээр болоод байгаа. Энэ талаар Их сургуулийн Санхүү хангамж үйлчилгээний газрын Хангамж үйлчилгээний албаны хувцас хангалтын мэргэжилтэн, дэслэгч М.Ууганжаргалаас тодрууллаа.
-Их сургуулийн сонсогчдод драпан пальтог хангалтаар олгох ажлыг эхлүүлээд байгаа. Сонсогчид шинэ пальтогоо хэзээ өмсөх вэ?
-Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг үндэслэн, Хууль зүйн сайдын 2014 оны тавдугаар сарын 2-ны өдрийн А/71 тоот тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн сонсогчийн дүрэмт хувцасны загварыг шинэчлэн баталсан. Энэ дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс сонсогчдод хээрийн болон ёслолын жагсаалын шинэ дүрэмт хувцас, хэрэгслийн хангалтыг олгосон. Шинэ хичээлийн жилийн нэгдсэн хангалтын дагуу есдүгээр сарын 25-наас Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн сонсогчдод хээрийн, өдөр тутмын хувцас хэрэглэлийн хангалтыг олгож байна. Драпан пальтоны хангалтыг олгох бэлтгэл ажил, үйлдвэрлэл хугацаандаа явагдаж байгаа. Сонсогчдод аравдугаар сарын 20-ноос драпан пальтог хангалтаар олгохоор төлөвлөсөн.
-Дүрэмт хувцасны хангалтад хэддүгээр дамжааны, хичнээн сонсогч хамрагдаад байгаа вэ?
-Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн I, II, III дугаар дамжааны сонсогчдод хээрийн болон ёслолын, өдөр тутмын хувцас хэрэгсэл, хээрийн юүдэнтэй хүрэмний хангалт олгогдсон. Шинэ хичээлийн жилд давхардсан тоогоор 2290 сонсогчид шинэ дүрэмт хувцасны нэр төрлөөр хангалтыг олгосон. Энэ тоонд Их сургуулийн Цагдаагийн сургуулийн I дамжааны 215, II дамжааны 239, Хилийн сургуулийн I дамжааны 93, II дамжааны 66, III дамжааны 54, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн I дамжааны 60, II дамжааны 28, III дамжааны 54, Онцгой байдлын сургуулийн I дамжааны 69, II дамжааны 73 , III дамжааны 31 сонсогч тус тус хамрагдаад байна.
-Сонсогчдод жилд хэдэн удаа, хичнээн нэр төрлийн дүрэмт хувцасыг хангалтаар олгодог вэ. Энэ удаагийн дүрэмт хувцасны хангалт юугаараа онцлог бол?
-Сонсогчдод жилд хавар, намар, өвлийн гэсэн гурван нэгдсэн хангалт олгогддог. Харин өнөөдрийн байдлаар намрын хангалт олгогдож байгаа. Цэргийн сургуулийн сонсогчдын дүрэмт хувцас гэдэг утгаараа Их сургуулийн сүр жавхаа, чадвар чадамж, өнгө, төрх, үзэмж, эв нэгдэл болоод судалж суралцаж буй хичээлийн онцлог талуудыг тусгадгаараа давуу. Гол нь дамжаа тус бүрийн ялгааг илтгэж, жигд байлгахыг агуулдгаараа онцлогтой гэж болно.
Олон улсын жишгээр төрийн тусгай албан хаагчид, сонсогчдын дүрэмт хувцас арван жил тутамд шинэчлэгдэх нь улсын тусгаар тогтнол дотоод, гадаад бодлоготой нийцдэг гэж үздэг. Энэ дагуу манай сургуулийн сонсогчдын дүрэмт хувцас шинэчлэгдэн батлагдсан.
Мөн Цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдлын мэргэжлээр боловсон хүчин бэлдэж, бүрэлдэхүүн сургуулиуд нэгдэж Их сургууль болсонтой холбогдуулан Хууль сахиулахын их сургуулийн нэгдсэн шинэ дүрэмт хувцастай болохыг Засгийн газар Хууль зүйн яамнаас дэмжин батлуулсан байгаа. Хувцас хэрэглэлийн нэр төрөл загвар, өнгө материалыг батлуулан гаргахад ШУТИС-ийн Хувцас судлалын эрдэмтэн багш, технологч, дизайнерууд, Хууль сахиулахын их сургуулиас ажлын хэсэг байгуулагдан хамтран ажилласан юм. Тухайн ажлын хэсэг тодорхой хугацаанд судалгаа хийж, туршиж, тооцсоны үр дүнд сонсогчдын хээрийн болон өдөр тутмын хичээл, ёслолын жагсаал, тусгай хэрэгслийн сургалт тактикуудад тохиромжтой, хүний хөдөлгөөнийг хязгаарлахааргүй, биед эвтэйхэн эдэлгээ даахуйц байх үзүүлэлтүүдийг тусгаснаараа давуу талтай.
-Хууль зүйн сайд сонсогчдын дүрэмт хувцасыг жигдрүүлэх чиглэлээр тодорхой чиг үүрэг өгсөн. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Шинэ дүрэмт хувцасны жигдрэлтийн ажил тодорхой үе шаттайгаар явагдаж байна. Энэ хичээлийн жилийн дүрэмт хувцасны хангалт одоогоор 64 хувьтай байгаа. Тухайн жилийн урсгал төсөвт батлагдан ирсэн төсөвт багтаан нэр, төрөл, тоо хэмжээгээр нь сонсогчдын дүрэмт хувцасыг захиалж, хангалтыг олгодог. Тэр хэмжээгээр жигдрэлтэд анхаарч ажиллаж байна. Сонсогчдын дүрэмт хувцасыг батлагдсан нэр төрөл, чимэг хэрэгслийн дагуу бүрэн гүйцэт хангалтаар олгоход хэрэгцээний дагуу санхүүжилт батлагддаггүй. Үүний улмаас нэгэн зэрэг жигдрүүлэх ажлын явц удаашрах тал бий.
Зочин · 2015/10/06
Цагдаа хүн сонсогч хүн биш юмуу яах гэж тэгэж байдын. Сонсогч нар ч гэсэн төгсөөд адилхан цагдаагийн офицер болдог юм шүү
oooo · 2015/10/06
gudamjind ajillaj bga tsagdaa naraa guitsed huvtsaslaj chadhgui baijiij sonsogch nor yu ch umssun yadgiin
Зочин · 2015/10/05
vnen goe dvremt huwtsas bn da