2015 оны 10 дугаар сарын 05-ны  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 396 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  310  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг  16 бүртгэгдэж  18 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 12, зорчигч-6. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 8 үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 6, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2 явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

 

Тухайлбал: ХУД-ийн нутаг Шувуун фабрикийн зам, Шувуун фабрикийн 4 дүгээр хэсгийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь хүүхдийн тэргэнд сууж явсан 04 сартай эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

БЗД-ийн нутаг Дамдинсүрэнгийн гудамж, 13 дугаар хорооллын 24а байрны зүүн замд Т.Приус маркийн авто машины жолооч Т нь явган зорчигч 07 настай эрэгтэй Э, 06 насай эмэгтэй И нарыг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.

2015 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нийт нас барсан хүний 12,8%-ийг, нийт гэмтсэн хүний 16,4%-ийг хүүхэд эзлэж байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдийг насны байдлаар авч үзвэл 0-7 нас 63,6%-ийг 8-14 нас 18,2%-ийг, 15-17 нас 18,2%-ийг хүйсээр нь авч үзвэл 61,9%-ийг эрэгтэй, 38,1%-ийг эмэгтэй хүүхдүүд эзлэж байна.

 МУ-ын шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд \13.2.7-д \ эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; мөн хуулийн \54.6.\-д  Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна  гэж заасан. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, өөрсдөө хүүхдэдээ зөв үлгэр дуурайлалыг үзүүлэх, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга зөвлөж байх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч  та автобусны буудал, явган хүний гарц, хороолол дотор, сургууль цэцэрлэгийн ойролцоо явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.