Р.Бурмаа торгуулах уу? Огцрох уу?
2015/10/07
Халхгол аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулж байгаа нь хууь зөрчиж байгаа гэдгийг өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдэж, нутгийн иргэдийн хамт тэмцэл өрнүүлж байгаа. Тэмцлийн хүрээнд өмгөөлөгч Г.Батбаяр ХХАА-н сайд Р.Бурмааг халз мэтгэлцээн, хэлэлцүүлэгт 2015-09-30-ны өдөр дуудаж байгаа талаар бид мэдээлсэн.
Өмгөөлөгч Г.Батбаяр халз мэтгэлцээн, хэлэлцүүлэгт дуудсан албан бичигтээ: УИХ-ийн 2015 оны 07 дүгээр сарын 09 өдрийн 75-р тогтоолоор батлагдсан Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт “Хорио цээр, технологийн чөлөөт бүс байгуулах” тухай төслийн талаар Монгол улсын Үндсэн хуулийн 16.17 дахь хэсэгт ”Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй..” гэж заасан эрхийнхээ хүрээнд таниас чөлөөт бүсийн талаархи мэдээлэлийг хүлээн авах хүсэлтэй байна. Хүсэлт гаргагч нь хэсэг нөхдийн хамт тухайн чөлөөт бүсд хамрагдах нутгаар 2015.09 сарын эхээр явж иргэдтэй уулзаж санал бодол хүсэлтийг хүлээн авсны эцэст олон нийтийг үнэн зөв, бодит мэдээлэлээр хангах, үл ойлгох эргэлзээтэй олон зүйлд хариулт авах зорилгоор “Халх гол хорио цээр, технологийн чөлөөт бүс” гэгчийг санаачлагч, зохиогч нь ч мэдэгдэхгүй байгаа УИХ-ын гишүүн, ХХАА сайд Р.Бурмаа танийг харилцан санал бодлоо солилцох, мэтгэлцээн, хэлэлцүүлэгт оролцохыг хүсч байна. Иргэн Г.Батбаяр нь мэдээлэл авахыг хүсэгч бөгөөд Мэдээлэлийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуул/МИТББМАЭТХ/-ийн 11.1.”Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй” гэж заасан эрхийн хүрээнд хүсэлт гаргаж байна. Та мөн хуулийн 3.1.10 дахь хэсэгт заагдсан субъектийг төлөөлж байгаа. Иймд МИТББМАЭТХ-ИЙН 14.1”Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй” гэснээр та олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй байна. Мөн хуулийн 12.1.2.”мэдээлэл авах хэлбэрээ сонгох” гэж мэдээлэл хүсэгчийн эрхийг тодорхойлсноор мэтгэлцэх цаг хугацаа, мэдээллийн сувгаа сонгох эрхийг таньд олгох нь зөв байна. Та хэдийгээр чөлөөт бүсийн талаар байр сууриа олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр тайлбарлаж байгаа боловч энэ нь учир дутагдалтай үл ойлгогдох байдлыг үүсгэж байна. Иймд МИТББМАЭТХ-ийн 12.1.4.”мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт лавлагаа авах”, 12.1.5.”мэдээллийн агуулгын талаар амаар тайлбарлуулах.”, 12.1.6.”мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх” гэсэн мэдээлэл хүсэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол болох хүсэлтийг хангаж телевизийн мэтгэлцээнд оролцон мэдээлэлээр хангаж өгнө үү” гэсэн байдаг.
Тэгвэл өнөөдрийг хүртэл ХХАА-н сайд Р.Бурмааг халз мэтгэлцээн, хэлэлцүүлэг орох албан бичигт хариу өгөөгүй нь хариуцлага хүлээх болоод байна. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 25.1, 25.2, 25.3-д заасны дагуу эхний ээлжинд торгуулах, дараагийн ээлжинд ажлаас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авхуулах юм. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн
25.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж зөрчсөн албан хаагчийг зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн[11] 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.
25.2.Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн албан хаагчийг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас хална.
25.3.Энэ хуулийн 25.2-т заасныг зөрчсөн шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг шүүгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан.
Тэгэхээр Р.Бурмаа сайд өнөөдрийн байдлаар 960 000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авхуулах нөхцлийг “хангаад” байгаа. Хэрвээ хариу өгөхгүй удах юм бол ажлаасаа чөлөөлөгдөх нөхцлийг бүрдүүлэх юм.
Уг нь төрийн байгууллага албан бичигт 7 хонгийн дотор хариу өгөх ёстой байдаг бөгөөд тухайн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж байгаа техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл өгөхийг хуульчилсан байдаг. Сайд маань хуулиа мэдэж, үүргээ ухамсарлан, хариуцлагаа хүлээх эсэхийг харж сууя
А.Баярмаа
зочин · 2015/10/08
АН-н нэр хүндийг БУРМАА сайд ёстой нэг утгаар булж байна даа энэ сайдад арга хэмжээг аваад АН-аа цэвэрлэх цаг нь болжээ.Хариуцлага тооцох хэрэгтэй шүү.Мэргэжлийн хүнийг тавих хэргтэй юм байна даа.Хаана ямар муу муухай юм байна тэрэнд хутгалдах юм
Зочин · 2015/10/07
Teneg tetgevriin chavganziin metgelzex gej uy bxav. Yarij bgaa ni ch oilgomjgyi xyn bna lee. Xurdan zail. Toriin emegnel
иргэн · 2015/10/07
Бурмаа авгай ингэж нүдний булай болж байхаар өөрөө л зайлчихвал яасан юм бэ.Энэ нөхөр тэр мэтгэлцээнд чинь очих мэдлэг,боловсрол,хууль эрх зүйн мэдлэг байхгүй ядарсан амьтан даа.Монголын тариаланчдыг дампууруулчихаад одоо бас халх голын газар дээр хэл аман ороод муу юм их хийж байгаа авгай даа баригдана даа баригдана.АТГ -р шалгуул юун торгууль гэмт хэрэг шүү.Ашиг сонирхол үнэртээд байнаа Бурмаа авгайгаас шууд огцоруулж АТГ-д өг
зочин · 2015/10/07
эртхэн чимээгүй огцор бөөн асуудал дагуулж хэрэгт орно шүү Бурмаа
Зочин · 2015/10/07
burmaa egch mini daan ch yav daa yakh gej chadahgui baij said boiov doo helsneeree dan deelteigee l baij bhgui tegsen bol ingej olond ner nuuree barakhgui sendee daan ch yav daa ta mini elbegeg dagaval yvakhaa bolison tsag daa
ХХАА-н салбарын ... · 2015/10/07
Салбарынхаа зөвлөгөөн семинарт оролцохдоо час хийсэн ганц үг өгүүлбэр хэлж чадахгүй өөртөө бувтнаад юу хэлэх ээд байгаа нь мэдэгдэхгүй ямарч чадваргүй энэ балай авгайгаар энэ том салбарыг удирдуулж дампууруулж байгаа монголын төр үнэхээр ийм дорой болсон юм байхдаа яана даа
Зочин · 2015/10/07
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМ
Зочин · 2015/10/07
Teneg xar mal emgeniig tetgevert ni gargaval taarna.
Зочин · 2015/10/07
Мордохын хазгай гэж үг байдаг даа. Ажлаа аваад л тариаланчидтайгаа нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлахаар сэтгэл шулуудаж өнөөдөр үр тариаг зөвхөн ган гачигруу чихчихээд сууж байгаа төрийн зүтгэлтэнг ер нь юу ч гэж хэлэх вэ дээ. Халх голын асуудалч гэсэн хүнд хүрч наалдахаар ойлгохоор ганц үг ган хийхгүй хий бувтансан энэ авгай хууль хэргжүүлэхгүй бол үг дуугүй сайдынхаа ширээний араас уйлан хайлан байж зайлсан шулуухан даа.
ЗОЧИН · 2015/10/07
ЭНЭ ТЭНЭГ АВГАЙГ ЗАЙЛУУЛААСАЙ. ХЭНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ ГАЗАР НУТГАА ЗАРААД БАЙГАА БАЛАЙ ЭМГЭН БЭ. ЧАВГАНЦ ЧИНЬ ГЭРТЭЭ АЧ ЗЭЭГЭЭ ХАРААД ГАЙ БОЛОХГҮЙ АМЬДРААСАЙ МАЛ ЧИНЬ