Эрүүгийн цагдаагийн газрын "Хар тамхитай тэмцэх алба", Тусгай ажиллагааны газартай хамтран Энэ сарын 09-10нд шилжих шөнө Монгол улсад хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг этгээдүүдийг баривчилжээ.

Уг хэрэгт Г, М, Н, Б, А, С, М, Б, Т нар СБД-ийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 5-р хороо , БГД-ийн 8 хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж ЭХТА-ийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эдгээр этгээдүүдийн дунд 20-22 насны 4 эмэгтэй байгаа гэнэ.

Тэд баригдах үедээ 2-3 төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогтжээ. Саатуулагдсан этгээдүүдийн дунд урьд нь долоон удаа хулгайн хэргээр ял сонссон мөн цагдаагийн байгууллагад ЭХ-ийн ТА-ийн 192,2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин хэрэг үйлдэж баригдсан 1 этгээд байгаа аж.

ЭХТА-д зааснаар дээрх этгээдүүд нь 10-20 хүртлэх жилээр ял шийтгүүлэх хуулийн заалттай.