Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобусаар зорчиж явсан хүн унаж гэмтжээ.

Автобус гэнэт тоормозлосны улмаас зорчигч нь бэртэн ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн ч бэртлээ даалгүй нас барсан гэх мэдээлэл цацагдлаа. Ар гэрийнхэн нь түүнийг энэ сарын 10-нд гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдээд байна. Гэтэл хүнд гэмтсэний улмаас ГССҮТ-д хүргэгдсэн болохыг мэджээ.

Автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд Толгойт-Ботаник чиглэлд явдаг “Hyundai aero” маркийн автобусыг Ц гэдэг хүн жолоодож явсан байна.

Зорчигч тээвэрлэх журам зөрчиж, хурд хэтрүүлэн явж байгаад огцом тоормозлож хүн гэмтээсэн гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.

Энэхүү мэдээг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

 

Х.Даваа