2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 456 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 334 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-4, явган зорчигч- 9, зорчигч-0, Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 6, сургуулийн насны 0, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: СБД-ийн нутаг Сэлхийн замд Субару маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 06 настай эрэгэй Т-г мөргөж гэмтээсэн.

Өвөрхангай аймгийн Баянгол сумын төвөөс баруун хойш 1.5 км-т шороон зам дээр 30 настай эрэгтэй Б нь мотоцикл жолоодож явж байхдаа онхолдож нас барсан байна.