Хамтран зүтгэгчийнхээ гарт амиа алдсан цагдаагийн ажилтанг маргааш хөдөөлүүлнэ
2015/10/13
Өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид амрахаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Горхи-Тэрэлж" амралтын газарт очсон байдаг. Улмаар хоорондоо маргалдаж, тус хэлтсийн албан хаагч Х харамсалтайгаар хорвоог орхисон юм. Харин Х-гийн аминд хүрсэн гэх Ө-г саатуулан, УМБГ-ын Тусгай субьектийг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Талийгаачийг маргааш хөдөөлүүлэх юм байна. Талийгаач нь эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ. 23 жил цагдаагийн байгууллагад ажилласан, тулааны урлагаар амжилт гаргасан нэгэн байсан гэдгийг нөхөд нь дурсан ярьж байна.
Зочин · 2015/10/14
Arhi arhi.....tegeed aaw shigee huniig hundleh heregtei sh dee..tewcheer tewcheer....ug daaj surahgui urvulzuud etsestee neg ni shoroond nuguuneg
Зочин · 2015/10/14
Teneg tsagdaa nar teneg turduu tangarag urguud gertee ehneree darlaad hevtej bval taarna
Отгон · 2015/10/13
цагдаагийн байгууллагад шинээр орсон бүх хүнийг шалгах хэрэгтэй дандаа арын хаалгаар орсон ажил мэдэхгүй ,ахмад хүнийг хүндэлдэггүй хүмүүсээр дүүргэх вий дээ