Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар нар иргэн Б-ийн амь насыг аварчээ. Тэд Замын үүдийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа вагон депогийн хашаанд Улаанбаатараас ирсэн галт тэрэг зогсдог байршилын үнс нурам асгадаг хэсэгт иргэн Б ухаан алдаж унаад шатаж байхад нь амь насыг нь аварсан байна.

Иргэн Б их хэмжээний түлэгдэлтэй Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлж байгаа аж. Тэрбээр байнгын татаж унадаг, группт байдаг гэнэ. Амь насыг нь аварсан алба хаагч нарт иргэн Б-ийн гэр бүлийнхэн талархал илэрхийлэв.