Өвөрхангай аймагт галзуу өвчин гарсны улмаас хөл хорио тогтоолоо
2015/10/14
Өвөрхангай аймгийн Бүрд болон Хархорин суманд малын галзуу өвчин гарсан байна. Улмаар хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-н 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50 км/ малчин Ц.Эрдэнэсайханы 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь тус тус тогтоогдоод байгаа бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.