Хууль бусаар самар бэлтгэх явдал буурахгүй байгаа. Тэгвэл хууль бусаар их хэмжээний самар бэлигэсэн этгээдийг саатуулсан байна. Тодруулбал, Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх нь 2015 оны 10 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө Төв аймгийн нутаг Жаргалант сумын харалдаа хяналт шалгалт хийж байх хугацаандаа Х.Truek маркийн 39-04 дугаартай авто машины жолооч А нь бусадтай бүлэглэн 12000 кг ноосон дотор 5,3 тн самар нууж Улаанбаатар хот руу оруулах гэж байсныг илрүүлсэн байна. Цагдаагийн Ерөнхий газраас зохион явуулж буй “Ургац-2015 “ нэгдсэн арга хэмжээний хүрээнд илэрсэн уг хэргийг Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.