Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ
2015/10/15
"Цэвэр агаар сан"-гийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан М.Хулан түүний туслах нягтлан А.Болдмаа нарыг АТГ-аас таван тэрбум төгрөгийн хэргээр шалгагдаж эхлэхтэй зэрэгцэн ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар тус сангийн захирлаар Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын алба хашиж байсан Д.Баасанг 2013 оны 10-р сард томилсон түүхтэй.
Цэвэр агаар санг хоёр жил удирдсан Д.Баасан энэ сарын эхээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Түүний хүсэлтийг ёсоор болгож, удахгүй даргыг нь томилох гэнэ. Харин Д.Баасан “төрхөм”-дөө буцаж гаалийн байгууллагад ажиллаж байгааг эх сурвалж хэлж байна.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тэвчиж болох зардлыг танах зорилгоор Засгийн газар 12 байгууллагыг татан буулгахаар тогтсон. Тэрхүү 12 байгууллагын нэгд нь Цэвэр агаар сан орж байгаа. Цэвэр агаар сангийн эзгүйрсэн суудал хоёр сарын настай байх юм. Өөрөөр хэлбэл ирэх жилийн 01-р сарын 01-ээс Цэвэр агаарын санг татан буулгахаар болсон. Хоёрын сарын “мест”-ийн эзнийг одоогоор салбарын сайд Н.Батцэрэг нь томилоогүй байна.
А.Баярмаа
Зочин · 2015/10/16
ENE SANGIIN AJLIIG TSEKHTSELSEN KHUN NI ENE BAASAN SHULUUN SHUDRAGA ZANTAI AMJILT KHUSIE
Зочин · 2015/10/15
Cэмхэн хулгай хийдэг хүндээ цэвэр агаар сангаас хэдийг хусаад одоо болоо гээд яваад өгч байгаа ньэнэ
Зочин · 2015/10/15
Баасан дарга даа амжилт хусье
Зочин · 2015/10/15
Баасан дарга гаальд хэрэгтэй хун шуу амжилт хусье
отгон · 2015/10/15
Төрийн албыг ёстой дуртай нь орж гардаг болгох гэж дээ одоогийн засгийн газар