Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалт 2015 оны 10 дугаар сарын 09–ний өдөр зохион байгуулагдаж 45 төрийн байгууллагын 86 удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцсон. Тус арга хэмжээний үеэр “Үндэсний Дата Төв” УТҮГ–аас Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 212 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журам”–ын хэрэгжилт, сайжруулах санал, Цахим мэдээллийн аюулгүй байдал /Шилдэг туршлага хуваалцах/, PCoIP технологийн хэрэглээ /Шилдэг туршлага хуваалцах/, Кибер Аюулгүй Байдлын Газраас Төрийн байгууллагуудын цахим мэдээлэл солилцоо, түүнд тавигдах шаардлага зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж нийт оролцогчдод танилцуулга хийсэн.

Untitled

Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалтаар:

  1. Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 212 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журам”–ыг сайжруулах арга хэмжээг авч төслийг боловсруулж холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлэн Засгийн Газрын хуралдаанаар батлуулах ажлыг нэн даруй зохион байгуулах;
    1. Байгууллагуудын давхардсан өгөгдлийн санг хэрхэн нэгтгэх, хөгжүүлэх талаар холбогдох зохицуулалтыг тусгах;
    2. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг сайжруулах арга хэмжээг эрх зүйн хүрээнд зохицуулах зорилгоор уг сүлжээний ашиглалтыг сайжруулах чиглэлээр холбогдох зохицуулалтыг тусгах;
    3. Төрийн цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн байгууллагын интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хэрхэн холбогдох, боломжит техникийн шийдлийн талаар холбогдох зохицуулалтыг тусгах;
    4. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалт, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан хамтран ажиллах чиглэлийг тусгах;
  2. Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын дундын мэдээлэл солилцох онлайн форумыг ажиллуулж тогтмол харилцан мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх;
    1. Тулгарч буй асуудлыг харилцан цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байх;
    2. Өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй техник, технологийг харилцан хуваалцах боломжийг бүрдүүлсэн байх;
    3. Цахим засаглалыг бий болгох, хөгжүүлэх ажлын хүрээнд харилцан хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн байх;
  3. Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудыг нэгтгэсэн Төрийн мэдээллийн удирдах албыг /GCIO/ албан ёсоор байгуулах, эрх зүйн орчныг бий болгох;

Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалтаар хэлэлцэгдсэн асуудлууд болон санал асуулгын нэгдсэн дүнг үндэслэн дээрх арга хэмжээнүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр байгууллага бүр өөрийн идэвхи санаачлага, хариуцан ажиллаж буй чиглэлийн хүрээнд харилцан хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгтэй санал нийллээ.