Өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид амрахаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Горхи-Тэрэлж" амралтын газарт очсон байдаг. Улмаар хоорондоо маргалдаж, тус хэлтсийн албан хаагч хошууч Х нас барсан. Харин Х-гийн аминд хүрсэн гэх Ө-г саатуулан, УМБГ-ын Тусгай субьектийг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор уг хэрэгт 3 хүнийг сэжиглэн саатуулагдаад байгаа.

Талийгаачид хийсэн задлан шинжилгээний эмчийн тайлбарлаж байгаагаар Х нь гадны нөлөөтэй нас барсан байна. Тодруулбал хоолой боосон нь үхэлд хүрэх шалтгаан болоогүй. Ар дагз руу цохьсон нь үхэлд хүрэх шалтгаан байжээ.

Талийгаачийг өчигдөр хөдөөлүүлсэн. Талийгаач нь эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ.

А.Баярмаа