Монгол, Тажикистаны ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт болов
2015/10/16
Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын ГХЯ-д хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 10 дугаар сарын 12-нд Душанбе хотноо болов.
Гадаад хэргийн яамны ТНБД Д.Ганхуяг Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн сайд Сироджидин Асловт бараалхаж, Тажикистаны Гадаад хэргийн дэд сайд Зохиди Низомиддин Шамсиддинзодатай зөвлөлдөх уулзалтыг хийв.
Харилцан ойлголцсон байдалд болсон зөвлөлдөх уулзалтаар Монгол, Тажикистаны найрсаг харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Түүнчлэн Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, хамтарсан бизнес форум, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулахаар тохиролцов.
Яриа хэлэлцээний үеэр манай улсын гадаад бодлогын томоохон зорилтууд тухайлбал, Монгол Улс байнгын төвийг сахих орон болохоор шийдвэрлэсэн тухай мэдээлж, санаачилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төсөл болон НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2015 оны сонгуульд Тажикистаны дэмжлэг авах, мөн Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн холбогдох хэлэлцээрт Тажикистан Улс нэгдэж орох асуудлыг хөндөж ярив.
Зочин · 2015/10/17
МАН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БОЛОН УБ ХОТОД ХАМАГ ХҮЧЭЭ ДАЙЧЛАН АЖИЛЛАНА. ТҮҮНД НЬ АН АЛДАА ГАРГАЖ ОЛЗЛОГДОХҮЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРГА ЯДСАН ЯАХААС Ч БУЦАХАА БАЙСАН ШИЙДСЭН МАН ГҮТГЭЛГИЙГ МАШ ХҮЧТЭЙ ЦАЦАХ БОЛНО. АН-ЫН ГИШҮҮДИЙГ ӨӨРДИЙГ НЬ ИТГЭТЭЛ ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО. БУЗАР АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД АЛНА ШҮҮ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО .СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД ҮХЭХЭЭС БУСДЫГ ХИЙХ БОЛНО.
Зочин · 2015/10/16
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. АН Ч ГАРЧ ИРЭХ ШААРДЛАГА ГАРАХГҮЙ БАЙСАН.ШҮХ 88583399