Монгол, Киргизийн ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт болов
2015/10/16
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын ГХЯ-д хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 10 дугаар сарын 14-нд Бишкек хотноо болов.
Гадаад хэргийн яамны ТНБД Д.Ганхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Э.Б.Абдылдаевт бараалхаж,Киргизийн Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Динара Амантуровна Кемеловатай зөвлөлдөх уулзалтыг хийв.
Найрсаг, илэн далангүй болсон Монгол, Киргизийн зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны найрсаг харилцаа, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөл боломжийн талаар илэн далангүй санал солилцлоо. Мөн Киргизийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар болон манай улсын гадаад бодлогын томоохон зорилтууд тухайлбал, Монгол Улс байнгын төвийг сахих орон болохоор шийдвэрлэсэн талаар мэдээлж, санаачилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төсөл болон НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2015 оны сонгуульд Киргизийн дэмжлэг авах мөн Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн холбогдох хэлэлцээрт нэгдэж орох асуудлаар ярилцав.
ТНБД Д.Ганхуяг 10 дугаар сарын 4-нд болсон БНКирУ-ын Парламентын сонгууль амжилттай болсонд киргизийн талд баяр хүргэж, Монгол Улс цаашид ч киргизийн талтай ардчилал, нээлттэй нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн сургамж, туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг нотлов.
Энэ үеэр ТНБД Д.Ганхуяг Бишкек дахь Монгол Улсын ЕКГ-ын албан ёсны нээлт болон Монголын кино өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
Зочин · 2015/10/16
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. АН Ч ГАРЧ ИРЭХ ШААРДЛАГА ГАРАХГҮЙ БАЙСАН.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/16
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399