Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуурамч дипломтой гэх мэдээллийг тараасан. Хачирхалтай нь “Босоо” С.Ганбаатар гишүүн энэ мэдээлэлд албан ёсны тайлбар өгөлгүй нам гүмхэн байсан нь хуурамч дипломоо хүлээн зөвшөөрч байна гэх хардлагыг төрүүлж эхэлсэн юм. Харин угийн шулуун зан, шударга яриатай С.Ганбаатар гишүүн Ерөнхий сайдын мэдээлэлд англиар хариу өгсөн гэнэ. Бүр тодруулбал “Стар” телевизийн “Talk with me” нэвтрүүлэгт оролцож Ч.Сайханбилэг сайддаа гэнэтийн бэлэг бариад амжжээ. Түүний хариултыг ирэх ням гарагийн 21.45 минутанд “Стар” телевизээр хүлээн авч үзэх боломжтой юм байна.

Англиар ус цас шиг ярьдаг гишүүний хувьд Босоо гэх нэрэн дээрээ нэмээд англи С.Ганбаатар гэдэг нэр зүүх нь ээ...