Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар дүүргийнхээ ахмадуудад даралтны эм үнэгүй тараалаа. Түүнтэй зэрэгцээд ШӨХТГ-ын экс дарга О.Магнай дэм дэмэндээ гээд аян өрнүүлээд баахан хувцас тараалаа. Тараагаад эхэлж байгаа ноёдыг харахад 2016 оны сонгуулийн нүхээ ухаж байгаа нь андашгүй байна.

О.Магнай нь СХД-т Н.Алтанхуягт очиж мөргөж өвдөг сөгдөж АН -аас улсын их хуралд нэр дэвшихээр хушуугаа унжуулан гүйж байгаа гэх. Харин СХД-ийн МОАХ-ны дарга Т.Болдбаатар байраа тавьж өгөхгүй хоорондоо сөргөлдөж байгаа болотой юм. Эрүүл мэнд спортын дэд сайдаар ажиллаж байгаа Т.Болдбаатар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд СХД-ийн найман хорооноос сонгогдсон гэдэг. Түүнийг СХД-ээс УИХ-д нэр дэвшихээр мандатаа авсан гэх мэдээлэл ч бий.

Т.Болдбаатарыг нам нь чимээгүй дэмжиж Авто тээврийн үндэсний төвийн дарга цаашлаад дэд сайдын албан тушаалыг өгч эртнээс сойсон боловсон хүчин ч гэж ойр тойрныхон нь ярьдаг. Мөн О.Магнайгийн хувьд ч Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа ШӨХТГ-ын өгч сонгуульд сойсон гэх утгатай мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Хувиасаа хөрөнгө гаргаж 5 ,000 ахмад буурлуудад эм тараагаад байгаа Т.Болдбаатар, хувцас тараагаад байгаа О.Магнай нарын өрсөлдөөн ийнхүү нууцхан байдлаар эхлээд байна.