Mobicom хакердуулав уу? Утгагүй Хятад үгээр хэрэглэгчдээ доромжлов уу?
2015/10/18
Өнөөдрөөс эхлэн Мобикомын хэрэглэгчдэд утга агуулга нь тодорхойгүй смс ирж эхлэв. Үүнтэй холбоотойгоор Mobicom хятад ханзаар мэссэж явуулсан эсвэл нэрийг нь ашиглан хакердан мэссэж явуулсан гэх зэргээр хэрэглэгчдийн дунд олон таамаглал гарч эхэлээ. Тухайлбал,
- Хэрэв Мобиком Хятад ханзаар мэссэж явуулсан бол ямар зорилгоор явуулсан бол
- Хакердуулсан бол сүлжээний аюулгүй байдал алдагдалтай юу гэх зэрэг асуултууд гарч байна.
- Хэрэглэгчдийн нууц байх ёстой мэдээлэл алдагдсан уу гэх зэргээр таамаглал гарч байна. Одоогоор энэ талаар Мобикомоос энэ талаар тайлбар хийгээгүй байна. Хэрэглэгчдэд ирж байгаа смс нь: 䝬潢畳⁅慳礠畩汣桩汧敥㨠呡†㔹㠠摵条慲琠〰Ⱐ ㌰〰Ⱐ㔰〰敪汧敥渠佬潮⁵汳祮⁹慲楡湹牸 癣栠条摡慤畵⁹慲楸潬潭橴潩⸠㈲㈲. Харин энэ нь орчуулагдахгүй, утга агуулгагүй өгүүлбэр гэдгийг хятад хэлний орчуулагчид мэдэгдэж байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
䝬潢畳⁅慳礠畩汣桩汧敥㨠呡†㔹㠠摵条慲琠〰Ⱐ
㌰〰Ⱐ㔰〰敪汧敥渠佬潮⁵汳祮⁹慲楡湹牸
癣栠条摡慤畵⁹慲楸潬潭橴潩⸠㈲㈲
Эх сурвалж: http://newsportal.mn/
Зочин · 2015/10/18
хятад ханзаар хариу бичих гэсэн юм ямар дугаарт бичих вэ