Сэрэмжлүүлэг:21 ослын улмаас нэг хүн нас барж 29 хүн гэмтжээ
2015/10/19
2015 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 676 авснаас зам тээврийн ослын 527 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 21 бүртгэгдэж 1 хүн нас барж 29 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 4, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 128 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СХД-ийн нутаг Товчооны зам, МТ ШТС-ын урд замд Т. Аllex маркийн авто машины жолооч З нь явган зорчигч оршин суух хаяг тодорхойгүй 49 настай эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон.
СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны зүүн замд Х.Портер маркийн авто машины жолооч Х нь MMC Пажеро маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 05 сартай эрэгтэй Н нарын 6 хүн гэмтсэн.