Авто засврын газруудыг шалгаж байна
2015/10/19
Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран нийслэлд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна. Одоогоор нийслэлийн төвийн дөрвөн дүүргийн 100 орчим байгууллагыг шалгаснаас 6 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хаагаад байгаа ба шалгалт хийсэн бүх байгууллагуудад “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль тогтоожийг үндэслэн албан шаардлага хүргээд байна. Энэхүү шалгалтанд хамрагдсан Авто засвар, Вьетнам засврын газар, Авто угаалгын газрууд нь уг үйлчилгээ эрхлэх байгууллагууд хэрэгжүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа байхгүй, нэгдсэн тариф байхгүй, мөн дүүргүүдийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсээс журмын дагуу зөвшөөрөл аваагүй зэрэг зөрчил их байна. Уг шалгалтын ажил энэ сарын 23 өдөр дуусна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.