2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 408 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 334 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 2 хүн нас барж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-5, зорчигч-5. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: ХУД-ийн нутаг Нисэхийн зам, Нийсэхийн уулзварт Х.Сонота маркийн авто машины жолооч Ц нь Daewoo GYZ маркийн Х жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 54 настай эрэгтэй Ц нас барж, зорчигч 41 настай эрэгтэй Б гэмтсэн байна.

Дорнод аймгийн Хөлөнбуйр 2 баг Баяннуур гэдэг газар С жолоочтой мотоцикль онхолдож жолооч 30 настай эрэгтэй С нас баржээ.