2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 391 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 286 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-10, зорчигч-6. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

 

Тухайлбал:СБД-ийн нутаг 100-ын уулзварын урд замд марк улсын ддугаар тодорхойгүй авто машины жолооч нь зам дээр ажиллаж байсан ТҮК-н ажилтан 45 настай эрэгтэй Л-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

СХД-ийн нутаг Баянхошууны зам, Чимэг салоны баруун замд К.Bongo маркийн авто машины жолооч З нь явган зорчигч 10 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээсэн.