Өнгөрсөн жилийн 4-р сард МАХН-ын дарга Н.Энхбаярыг Удирдлгын академийн хашаанд байрлах гэрээс нь баривчилсан билээ. Тэгвэл энэ гэрт АТГ-аас яг одоо нэгжлэг хийж байгаа бөгөөд экс  тэргүүн хатагтайгаас мэдүүлэг авч байна. Энэ талаар эх сурвалжууд мэдээлэл өгөхгүй байгаа ч  баттай эх сурвалжаас  авсан мэдээгээр  хотын мээр асан Т.Билэгт байцаалт өгч эхэлсэнтэй холбоотойгоор энэхүү нэгжлэгийг хийж байгаа гэнэ.

Яг одоо Н.Энхбаярын гэрийн гадаа МАХН-ын гишүүд болон хэвлэлийнхэн байна.  МАХН-ын гишүүдийн хувьд “Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа бөгөөд бие нь тааруу байгаа. Түүнийг үхүүлэхгүйн тулд ирэх долоо хоногтоо багтаж эрүүл мэндийн шалтгаанаар суллагдах болно” хэмээн өөр хоорондоо ярилцаж байлаа.

Одоогоор нэгжлэг хийж байгаа тул харьцангуй тайван байгаа бөгөөд МАХН-аас энэ талаар мэдээлэл хийх нь мэдээж юм. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

А.Баярмаа