Дипломат паспорттой гадаадын иргэд хууль зөрчжээ
2013/07/18
Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчид 2013 оны 07 дугаар сарын 16 өдрөөс 17 өдөр шилжих шөнө Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний цуваанд гаалийн хяналтыг хэрэгжүүлэх явцад БНАСАУ-ын 2 иргэний авч явсан ачаанд эрсдэл тооцсоны үндсэнд нарийвчилсан үзлэг шалгалт хийснээр, МУ-ын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан их хэмжээний эм эмийн зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг илрүүлэн таслан зогсоолоо. Гаалийн шалгалтаар
-Кумданг 2 тариа 1000 хайрцаг буюу 8000 ампул
-Бор өнгийн нунтаг эм гэх бараа 3,9 кг
-Модон хайрцагт савласан Баавгайн цөс гэх бараа 12 хайрцаг
-Эмчилгээний архи гэх бараа 20 шил буюу 4000 мл илэрсэн бөгөөд зөрчил үйлдсэн этгээдүүд нь Дипломат албан паспорттой гадаадын иргэд байсныг эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Зочин · 2013/07/19
ene diplomat p***-tai nuhdvvd ugaasa ali ert l dawrad bsin barisan n az bolj
Зочин · 2013/07/19
hoorhii, uls oron ni yaduu shuu dee. Manaid Nyamdorjtonguud zasgiin erh bariad baival bas l iimdee tulah baisan, mgl-chuud.
Зочин · 2013/07/19
za tegeed hoid soloongsyhantai muudalcaj baij comiin bombgoor bombogduulen gesen damratand orkh vii dee? hehehe
Зочин · 2013/07/19
Diplomat p***porttoi hunii yumiig ***lgadag yum uu?
Зочин · 2013/07/19
Zow
Зочин · 2013/07/19
Huuli
Зочин · 2013/07/19
****chihsan china korea nar adilhan
Зочин · 2013/07/19
yaliin deed hemjee ug