Монголын таэквондочид дэлхийн аваргаас хоёр алт, зургаан мөн, гурван хүрэл медаль хүртлээ
2013/07/25
Олон улсын таэквондогийн холбооны дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн энэ сарын 17-21-ны өдрүүдэд Болгарийн Софиа хотноо болсон юм. Энэхүү тэмцээнээс манай баг тамирчид хоёр алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Монгол улсын ерөнхий дасгалжуулагч Д.Мягмарсүрэн багийн дасгалжуулагчаар ажилласан байна. Багийн ахлагчаар ОУТХ-ны Ерөнхийлөгч С.Жаргалсайхан ажиллажээ. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн А зэрэглэлийн шүүгчээр Монгол улсын Ерөнхий шүүгч Ч.Чимэд-Отгон ажилласан байна.
“Чоно” клубын тамирчин Б.Бишгарав эрэгтэйчүүдийн техникийн төрөлд, “Чоно” клубын тамирчин М.Мөнхжаргал хатуу биет хугалах болон техникийн төрөлд тэргүүлж алтан медаль хүртэж Төрийн дуулалаа эгшиглүүлсэн юм.
С.Будхүү, Н.Болортулга, Ц.Дэлгэрцэцэг, А.Оюун-Эрдэнэ, Н.Гэрэлмээ, Г.Уранбилэг нар мөнгөн медаль хүртсэн.
Харин “Алагтайцэцэн” клубын тамирчин Г.Уранбилэг эмэгтэйчүүдийн 45 кг, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтан Я.Энхзул техникийн төрлөөр, эрэгтэйчүүд хатуугийн төрөлд багаараа хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй явсан манай улсын баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн байна. Манай улсын баг тамирчид яг энэ бүрэлдэхүүнээрээ ирсэн даруйдаа Бээжин хотноо болж буй Олон улсын таэквондогийн нөхөрсөг, нээлттэй тэмцээнд оролцохоор морджээ. Энэхүү тэмцээн нь 25-28-ны хооронд болж байгаа юм.
Манай улсын баг тамирчид олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог бөгөөд 2010 оноос хойш 113 тамирчин дэлхийн аваргын тэмцээнд оролцсноос 38 медаль хүртсэн байна. Эдгээрээс дийлэнх нь алт, мөнгөн медаль байдаг юм.
Ингээд тэмцээни үеэр авсан сонирхолйто зургуудийг хүргэе. Жич доорхи зургууд нь оюуны өмчийн баталгаатай тул хуулбарлахыг хориглоно.
А.Баярмаа
Зочин · 2014/01/01
selenge taekwondo bar klub white