Нийслэлийн цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл ангиар шалгагдаж байсан сэжигтэн М овогтой Н нь Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа буюу 2013 оны 07 дугаар 25-ны өдөр байцаалтад гарах үедээ оргосон байна. Хүчингийн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн Н-ийг оргосноос хойш богино хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчилсан гэнэ. Сэжигтэн оргож явах хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэг зөрчил гаргаагүйн эх сурвалж мэдээллээ.

Т.Энгүүн