БГД-ийн 18-р хорооны 46-р байрын хажуугийн өндөр хүчдлийн байшинг тонох гэж байсан бүлэг этгээдийн нэг нь өчигдөр тогонд цохиулжээ.  Тодруулбал 38 настай  сэжигтэн согтуудаа бусадтай бүлэглэн цахилгааны хэрэгсэл хулгайлах гэж байгаад  тогонд цохиулан гэмтсэн байна. Түүнийг түлэнхийн төвд шилжүүлэн эмчилгээ хийж байгаа бол тус хэргийг  БГД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ.  

Т.Энгүүн