Манай улсад болж бүтэж байгаа зүйл байхаа больж гээд хэлчихвэл муу амласан болох байх даа. Гэхдээ үнэн төрхийг харуулсан үйл явдал өрнөөд өнөөдрийг хүртэл шийдэлд хүрсэнгүй ээ.

Хүүхэд, багачууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар үгүй болчихоод байгааг хэн хүнгүй мэдэж буй. Хүүхдийн тоглох тоглоомын газрыг нь давхар грааш барина гэх нэрийдлээр хэдэнтээ булаан авсан. Тэгвэл энэ удаад авьяас билгээ хөгжүүлэн, хийж бүтээх ур чадвараа дээшлүүлдэг улсдаа ганц үнэ төлбөргүйгээр сургалтаа явуулдаг "Урлан бүтээх" төвийг нь булаан авахаар санаархаж эхэлсэн. Уг нь БСШУЯ нь авьяас хөтөлбөр гэх төслийг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ үүнээс илүүтэй хөгжихийг одоогийн хүүхдүүдийн сэтгэмж шаардах болсон цаг. Дээр үеийнх шиг сайн дурын уран сайханчид биш техниз, технологийн илүү арвин мэдлэгтэй болохоор тэмүүлдэг болсон. Жишээ татахад, нисэх загварын ангид орсноор инженерийн анхан шатны мэдлэгтэй болж, энгийн зүйлээр ч гайхалтай бүтээл хийхэд суралцдаг. Энэ нь хүүхдийн ирээдүйд хийж бүтээх сэтгэлгээг өндөр хөгжүүлэхэд тун их нэмэртэй.

Гэтэл Нийслэл хот өмчөө заран хямралыг гэтлэхээр Ууган архитекторуудын нэг Дамбийням гэдэг хүний бүтээсэн барилга болох Xүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах шийдвэр гарсан нь цагаа олоогүй мөнгөний төлөө улайрсан гэдэг нь илт мэдэгдэж байна. Хүүхдийн цэцэрлэгийн байшнгийн асуудлыг шийдэж чадахгүй байж байгаа үүх түүхтэй барилгыг нь ашиглалтын хугацаа дууссан гэх үгээр халхавч хийн зарах гэж байгаа нь хуульд нийцэхгүй алхам мөнөөсөө мөн. Монголын архитекторуудын дахин хийхсэн гэж боддог монгол архитектурын өнгө төрхтэй цөөн барилгын нэг. Энэ барилгыг устгах ажил аль эрт эхэлсэн гэдгийг олон хүн хэлж байв.

Бяцхан биедээ ахадсан алхамыг хүүхдүүд хийсэн. Юу гэхээр өвлийн хүйтэнд өөрсдийн гараараа урласан бүтээлээ барьчихсан жагсах нь тэр. Зөвхөн томчууд л улс төр ярин жагсаал цуглаан хийдэг байсан цаг өнгөрч Монголын бяцхан үрс маань ийн жагсах боллоо. Хувьчлал гэдэг үгийнхээ утгыг ч сайн ойлгоогүй хүүхдүүд энэ урлангийн байшингаа л алдаж болохгүй гэсэн. Тэгвэл би зураг зурах авьяасаа хөгжүүлж мундаг зураач болох мөрөөдөл минь үгүй болно хэмээн учир мэдэх том ангийнхан нь ярилцаж зогссон. Тус төвийг Нийслэлийн зургаан дүүргийн 121 сургуулийн 1400 гаруй хүүхэд багачууд мөрөөдлөө бүтээл болгохоор зорьдог.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга уг барилгыг ашиглаж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын хоёр ч акт гарсан гэнэ. Түүнчлэн уг барилга нь мөсөн цэвдэгтэй хэсэгт баригдсан, суурь муутай учраас удаан ашиглах боломжгүй аж. Тиймээс барилгыг хувьчилж, тэнд хичээллэдэг дугуйлангуудыг дүүргүүдэд шилжүүлэн сурч, хөгжих эрхээ хасуулах гэж байхад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага таг дүлий сууж байгаа нь харамсмаар явдал.

Учир мэдэх архитекторч "Ашиглалтын хугацаа дууссан гэдэг нь түүхэн дурсгалт барилгуудыг нураах сонирхолтой хүмүүсийн гаргасан нэр томьёо. Бусад оронд архитектурын дурсгал гэж 50-иас дээш жил болж байгаа байшин барилгаа хэлдэг. Гэтэл манайд 50 жил болсон барилгаа нураана гэдэг. Энэ нь зальтай, луйварчдын үйл ажиллагаа.

Италид гэхэд хоёр мянган жил болсон, чанар муутай тоосгоор хийсэн барилгууд нь өнөө ч байж л байна. Тэрнийг нь үзэх гэж жуулчид сая саяараа цувдаг. Ойрын жишээ гэхэд Ленинград хотод түүхий тоосгоор барьсан байшин зуу гаруй жил болчихсон, өдгөө түүхийн дурсгал гээд байж л байна шүү дээ. Бид ч гэсэн дурсгалт барилгуудаа олон улсын хэмжээнд бүртгүүлэхийн тулд Азийн архитекторын бүсийн зөвлөлд Азийн архитектурын үнэт өв гээд есөн барилга бүртгүүлсэн. Тавигддаг гол нөхцөл нь 50-иас дээш жил ашиглагдсан байх ёстой. Тиймээс бид Уртцагаан, Хүүхдийн урлан бүтээх төвийн ордонг Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтанд бүрт­гүү­лэхээр бэлтгэж байсан гэдгээ хуучилсан юм.

Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчилчиж авах хүний гол зорилго бушуухан л нурааж оронд нь хамгийн хоцрогдсон шилэн барилга босгох нь тодорхой буй за.