Сансарын туннелиэс Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 350 метр авто замын хөдөлгөөнийг 8 сарын 07-ны 23 цагаас эхлэн хаахаар боллоо.  Тус хэсэг замд хучилтын ажил гүйцэтгэсний дараа буюу  8 сарын 10-ны өглөө нээх ажээ.  Харин бороо орох болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хучилтын ажил хойшлох магадлалтай гэнэ. Учир нь энэ зүүн дөрвөн замаас сансарын аюулгүй тойрог хүртэлхи замын ажил цаг агаарын байдлаас хойшлоод байгаа юм.

А.Баярмаа