Би найзтай нь унтсан үгүйгээ ч мэдэхгүй байна
2013/08/13
Та бүхнээсээ тусламж хүсий би яах ёстойгоо мэдэхгүй байна. Би оютуны ширээнд суугаад л нөхөрт гарсан гэж болно нутгийнхаа залуутай хамт амьдарч 2 курсдээ хүүтэй болж үнэхээр л миний хүсэж байсан амьдрал мөн юм шиг санагдаж байлаа.
Удалгүй бид гэрлэж нөхөр маань сургуулиа төгссөн надаас 3 ах л даа тэгээд ажилд орж эхний 2 сар бидний амьдрал аз жаргалаар дүүрэн байсан харин тэрнээс хойш миний зовлон эхэлсэн гэж хэлж болно. Тэр маань заримдаа гэртээ хонохоо байж уурлана ер нь л зан нь өөрчлөгдсөн. Сүүлдээ бараг ил шахуу болсон энэ байдлыг нь би тэвчиж үнэхээр чадаагүй үнэхээр хэцүү байсан янз бүрийн хүүхэн залгана уурлахаар амьдрал ийм байдгийн за гэнэ, хүүгээ бодоод дахиад 1 жил тэссэн сүүлдээ аргаа бараад хүүгээ өөр дээрээ аваад салсан.
Харин 7 сарын дараа 1 залуутай танилцсан би ч сүүлдээ дасаж дурлаж эхэлсэн хамт байхад үнэхээр сайхан байдаг байлаа хүүд маань ч сайн. Энэ жаргал маань саяхан явсан зугаалгаар төгсгөл болчлоо яагаад гэхээр би найзуудаа тэр залуу найзуудаа аваад зугаалганд явцгааваа. Эхний өдөрч адал явдалтай сайхан байлаа 2 өдрийн орой бид нилээн ууцгаасан юм би ч бас нилээн уусан тэгээд л тасарчиж. Гэтэл сэрээд харахад модонд ганцаараа унтаж байсан бие засах гэж байгаад л энд тасарсан юм байхдаа гэж бодоод айхдаа бушуухан шиг майхандаа ороод л унтаад өгсөн.
Өглөө босоод нз залуу маань байхгүй болохоор нь хайтал машинд ганцаараа сууж байсан очоод юу болсон гэтэл чи миний найзтай унтаад байхдаа яадын намайг доромжлоод байгаа юмуу гэсэн. Би юу яриад байгаа юм бэ гэтэл шууд өмнөөс чи мэдкүү байж гэнэ чи ийм болохоороо л нөхөртөө хаягдсан гэж хэлдийн байна. Энэ өгүүлбэр надаа үнэхээр муухай сонсогдсон би амьдралдаа нөхөртөө бас түүнд л биеэ өгсөн гэтэл намг тэгж бодоход нь гомдсон би юу ч хэлээгүй учрыг нь олохыг ч хүсээгүй дуугай байсаар байгаад л гэртээ ирсэн. Тэр ч бас юу ч дуугараагүй шууд л гэрлүүгээ явсан. Одоо 10 хонож байна гэтэл би түүнийг санаад байна хэлсэн үгийг нь бодохоор гомдож байгаа ч уулзмаар болоод байх юм. Би найзтай нь унтсан үгүйгээ ч мэдэхгүй байна. Тэр нз нь худлаа хэлсэн байж болох. Би яах вэ? Тэр надлуу залгахгүй юм. Гэтэл би санаад байна…
Зочин · 2015/12/22
Arhia taaruulj baildaa