Өнөөдөр өглөө 11:00 цагийн үед Багануур дүүргийн ИТХ-ын Даргыг эзгүй хойгуур тус дүүргийн АН-ын дарга Б.Бямбадорж тэргүүтэй хүмүүс өрөөных нь цоожыг нь эвдэн дайрч орсон талаар холбогдох эх сурвалж мэдээллээ. ЗДТГ-ын дарга нь Дүүргийн ИТХ-ын дарга өвчтэй эзэнгүй байгааг далимдуулан хүнд үүрэг даалгавар өгч хаалгыг нь эвдэн орж, хууль бус, танхай үйлдэл гаргасан явдалд МАН-ын ИТХ-ын Төлөөлөгчид болон намын гишүүд дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд “АН-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна” хэмээн хэлж байсан юм. Гэвч АН-ынхан энэ үйлдлээ хуульд нийцсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхлээд байгаа аж.