Монголчууд сайн үйлсийн аянд чин сэтгэлээсээ оролцож элэг нэгтэндээ эрүүл энхийг бэлэглэдэг болсон билээ. Тусламж хүссэн нэгэндээ халуун сэтгэлийн тусламжаа харамгүй хайрладаг та бүхнээсээ Монголын Наранмандах хэмээх бүсгүй охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж буйгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Найз нөхөд, андууд минь намайг дэмжээрэй. Охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж байна. Нэг дугаарын захиалгыг 10.000 төгрөгөөр авч байгаа. Хоёр өөр дугаар нэхүүлж болно. Эсвэл нэг дугаарыг хоёр талд нь нэхүүлж болно.

Ах дүү, амраг хань, аав ээж, өөрийнхөө машинд тавих дугаарыг захиалаарай. Миний утас 91034646 мөн Naranmandakh mongol фэйсбүүк хаягаар маань харилцаж болно” хэмээв.

Түүний охин Одхүүгийн Сувд 2014 оны аравдугаар сарын 23-нд хорвоод мэндэлсэн ч өдий хүртэл ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, толгойгоо ч даагаагүй байгаа гэнэ. Ой гурван сартай О.Сувд охиныг тархины саажилттай хэмээн оношлоод байгаа бөгөөд Герман улс руу эмчилгээ хийлгэх талаар судалж байгаа юм. Хамгийн багадаа 25 сая төгрөг цуглуулах шаардлагатай болжээ. Иймд охины ээж өөрийнхөө гараар урласан зүйлийг нь эмчилгээний зардалд хандив өргөн худалдаж авахыг уриалсан нь энэ юм.

Та бүхэн ч гэсэн машины дугаараа шүрээр нэхүүлж, О.Сувд охины эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл М.Наранмандахын Төрийн банк 106100031241, ХААН банк 5021494986 дансруу мөнгөө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь хийлгэх утасны дугаараа бичээрэй. Хоёр өөр дугаар нэхүүлэх бол 91034646-91034646 гээд бичнэ гэдгийг анхаарай.