Монголын залуучуудын холбооноос “Уушгиа чөлөөлье” аяныг зарлаад байгаа ба энэ аяны хүрээнд энэ сарын 29-ны өдөр Залуучуудын холбооны төв байранд нэгэн үзэсгэлэн худалдаа хийх аж.

Уг үзэсгэлэнд хүчилтөрөгчийн коктейл үйлдвэрлэгчид, утаа шүүдэг бүх төрлийн шүүлтүүр борлуулагчид, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратууд болон зориулалтын утааны маск гээд уушгиа хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортлогчид оролцоно. Улаанбаатар хот ойрын жилүүдэд утаанаасаа салахгүй болохоор эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт зөвлөгөө өгөх үйл ажиллагаа ч энэ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдана.

Ямартай ч утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авч, эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж бүрдүүлэхийг зорьж байна. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн хүмүүст хүчилтөрөгчийн коктейл үнэ төлбөргүй өгөхөөр нэгэн компани санаачлага гаргасан юм.