Г.Шийлэгдамба ялаас мултрахын тулд хэргээ хүлээв үү?
2016/02/04
Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан МАХН-ын нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг бусдаас их хэмжээний мөнгө авилгад авсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүний хувьд "уснаас хуурай гарах" хууль эрх зүйн үндэслэлтэй ажээ.
МАХН-ын генесек асан Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн 268.2 буюу бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа. Уг зүйл ангид “хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл түүнд 5-10 жилийн хорих ял төлөвлөгдөөд байгаа бөгөөд шүүхээс гэм буруутай гэж үзвэл ял оноох юм. Харин гэм буруугүй гэж үзвэл ял шийтгэлгүй үлдэх болно.
Г.Шийлэгдамба авилга авсан байж болзошгүй үйлдлээ намдаа санхүүжилт л олох гэж байсан, бусдын дарамтад орсон хэмээн тайлбарлаж байгаа. Хэрвээ түүний энэ тайлбар үнэн бол түүнийг Эрүүгийн хуулийн 268.2 бус 270.2 гэсэн зүйл ангиар шалгах болно. Өөрөөр хэлбэл авилгад зуучилснаар Эрүүгийн хуулийн 270 буюу хээл хахууль зуучлах гэсэн зүйл ангиар шалгагдах болж байгаа юм.
Тэрбээр шууд нэвтрүүлгийн үеэр намдаа санхүүжилт олж өгсөн гэдгээ хэлсэн. Түүний энэ үйлдлийг авилгад зуучилсан хэмээн хэргээ хүлээж байгаа гэж үзэж болохоор байна. Ийнхүү хэргээ хүлээж байгаа нь учиртай ажээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 270-ын тайлбар гэсэн хэсэгт “Тайлбар: Хээл хахууль зуучилсан этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасантай шууд холбоотой юм.
Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад: "Авилгад зуучилсан байж болзошгүй энэ үйлдэл нь нотлогдсон тохиолдолд хэргээ хүлээсэн гэж үзэх боломжтой" хэмэнэ тайларлав.
Өөрөөр хэлбэл Г.Шийлэгдамба авилга аваагүй, зуучилсан, түүнийгээ сайн дураараа хүлээсэн бол хариуцлагаас мултарна. Харин авсан өгсөн улсууд нь Эрүүгийн хуулийн 268, 269-д заасны дагуу хариуцлага хүлээгээд явах юм.
Г.Шийлэгдамба намдаа санхүүжилт олж өгөх гэж байсан уу? Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд үнэхээр авилга авсан уу гэдгийг АТГ шалгаж, гэм буруутай эсэхийг шүүх тогтоох юм. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/02/05
Монголд энэ мэтийн луйварчдад хууль үйлчилдэг гэж үү!
шаабар · 2016/02/05
Өөдгүй л эр юм энэ Шийлэг гэгч. Өмнө нь ч мань нөхрийн тарьсан хэрэг хуучраагүй л байгаа. Орлогч нь Япон руу охид гаргаж худалддаг байсан баримт бий. Ер нь бүтэл муутай л эр. Намын даргаа хэрэгт барьж өгөөд өөрөө ялгүй үлдлээ гэхэд дараа нь орох газар олдох болов уу.
b · 2016/02/05
enxbayriig dagaad golog xool goridoj bgaa yum shig dolignood bsan odoo chatsaga tsarailaad baij bgaag ni ee enhbayrtai naiz baisan xvn 1 bol shorond 1 bol shroond buluuldag 2 l zamaar ywna
Kkkk · 2016/02/05
Enhbayar ugaasaa Ene buhniig ehelj tsetseegluulsen hun
Kkkk · 2016/02/05
Ene ugaasaa l unen. said in suudal unetei teriigee l nehej bsn hereg harin barigdaagui Bol Ene Hun yaj munguu oloh bsi
TSeren · 2016/02/05
Zohion baigyylalttaigaar hyn gytgeh,ner toriig gytaah gesen zyil angitai gemt hereg bas bdag gedgiig SHiileg medmeer yam daa.Ingej bj ooroo byr hynd baidald orohbii dee.Iimerhyy arga yadsan zyileer N.Enhbayriig byryytgah gej oroldhiin orond tyyntei hamtraad ajilladag ch bloosoi doo.TSaadah chn Bagabandi, Bagabandi,Bayar,Elbegdorj metiin ochyyhen boosnyydiin derged eh ornoo gsn setgeltei hyn.
Зочин · 2016/02/05
Ene hun uls tord ergej oroh ner nuur araa bodmoor doo
Зочин · 2016/02/05
Шийлэгдамба гэгч арчаагүй хүн хог өөрийнхөө гэмт үйлдэлийг бусад руу чихээд гарчих санаатай болтой. Элбэгдорж гэгч жүжиг дэглэгч нь Энхбаяр гэдэг хүнийг хэрэгт хутгаад өгвөл ял зэмгүй өнгөрөөнө гэж амласан юм байлгүй. Ингэж гарлаач гэсэн хүн чанар нэр төрөө гутаалаа даа.иймэрхүү царайтай хүмүүсээс гарах эцсийн үр дүн нь энэ л байж таарна.
zochin · 2016/02/04
Enxbayariin muug vzex yamar durtai xvmvvs ve? Xvn bish yumshig l awirlaxiin yamar chil baisan tsagtaa tur barij baisan xvn yum shvv.Muulax neg baixad xvndlex neg baidgiim
Зочин · 2016/02/04
yugaasaa oilgomjtoi zugeer Hun mungu ugch avaltsahgui ni dargatai ni tsug suulga
Зочин · 2016/02/04
za ingeed avilga avc baigaad barigdval namdaa,dargadaa ogoh gej baisan geed l baigaarai.monc gou boloh um bainaa
shiileg · 2016/02/04
namdaa sanhuujilt olj ogson avilga avsan 2 chini hoyor oor asuudal yal zemees aisandaa asar ih mongonii avilgaa nam ruugaa chihchij bgaan bna ldoo. gehdee avilga avsan mongoo namdaa ogson ii ni hen gerchilhiin.
Зочин · 2016/02/04
End ern avilga ogson avsan geed surjigneed baih yum haragdahgui yum. Naizaasa mongo zeeleed dargadaa ogoo l biz, toriin mongo idsen bol ter oor hereg, End bol zugeer uls torjuulelt l yavaad bnda
ноён тагтаа · 2016/02/04
ee chwas hunii darmlana daramtlana ghed uneheer aimar daramtlasan bn shuu
ingej hudlaa yrih hurtel ni daramtlana gj bdagaa
Зочин · 2016/02/04
Enhbayr. abilga. absan. todorhoi. bna. Shiilegdamba. zuuchlagch. boljee