Дуучин Ч.Чулуунчимэгийг  МУГЖ Т.Баясгалантай  төстэй дуулдаг бүсгүй хэмээн анх олон нийт мэддэг болсон.   Гэсэн ч чадварлаг хооолой, чанартай уран бүтээлээрээ өөрийн гэсэн өнгө төрхийг нийтийн дууны ертөнцөд бий болгож, шүтэн бишрэгчтэй болж чадсан билээ.  Тэрбээр нөхөр, дуучин Б.Болдын хамт  “Илбэе”, “Энх мэндийн хадаг”, “Насны хайр” зэрэг олон сайхан дуу дуулж сонсогч түмний хайр хүндлэлийг хүлээгээд байсан юм.  Харамсалтай нь хосуудыг салсан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон байна.  Б.Аялгуу хэмээх хөөрхөн охины аав ээж болсон дуучдаас энэ талаар тодруулахаар Э.Чулуунчимэг рүү залгахад утсаа салгасан байлаа.  Харин нөхөр Б.Болд руу залгаж тодруулахад: Уг нь салж нийлсэн зүйл байхгүй. Тува руу МУГЖ С.Жавхлантай ажлаар яваад дөнгөж ирж байна.  Яваад ирсэн хойгуур л ийм мэдээлэл гарчихаж.  Яагаад ийм мэдээлэл гарсныг өөрөө ч мэдэхгүй байна. Гэхдээ учрыг нь олно. Хоорондоо буруу ойлголцсон зүйл байгаа. Залуу хүмүүс аль муудалцахыг тэр гэхэв дээ.  Гэхдээ хамт амьдарч байгаа, насан туршдаа амьдарна гэж бие биенээ сонгож, охинтой болсон юм чинь сална гэж байхгүй. Цаашдын ажил амьдралын төлөвлөгөө ч бий. Харин ийм мэдээлэл лавлаж асуусанд баярлалаа  ” гэв.

 Нийтийн дууны ертөнцөд хоршин дуулж  олон сайхан бүтээлээрээ  үзэгч, сонсогч түмний сонорыг мялаасан залуу хосын уран бүтээлд  өндөр амжилт, хамтын амьдрал нь аз жаргал хүсье.






















 

 

 

П.Төгөлдөр