Дугаарын хязгаарлалтын түр хуваарь гарлаа
2013/08/20
Зам, барилгын ажлыг хугацаанд нь дуусгах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалт хийхээр болсон. Энэ зохицуулалтаар автомашины дугаарын тэгш, сондгойгоор ялган хязгаарлаж хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл таны машин 0,2,4,6,8-аар төгссөн бол энэ сарын 24,26,28,30-ны өдөр явахгүй. Мөн таны машин 1,3,5,7,9-р төгссөн бол 25,27,29,31-ны өдөр явахгүй.
8 сарын 24-31-нийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд энэхүү хязгаарлалт болох бөгөөд энэ хугацаанд троллейбусыг үнэгүй явуулах юм.
Дугаарын хязгаарлалт 9-р сарын нэгний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд мөрдөгддөг хуучин журмаараа явах ажээ.
А.Баярмаа
Зочин · 2013/08/21
harin ch ene jilees zamiin chanar saijraad, batalgaa avdag bolood bgaa yum bish uu. omno ni bsan ih asuudliig ehnees ni tsetgtsleed yavj bhad ene humuusiin setgel hanana gej bhgui yumaa
Зочин · 2013/08/21
за юун сүртэй юм бэ. Ганцхан долоо хоног ингээд явчихаар үхчих гээд байна уу. Энэ хотыг чинь өнгөтэй өөдтэй байлгах гэж хичнээн их ажил хийж байгаа билээ, гаргасан шийдвэр болгоныг нь оршин суугчид нь эс**********цээ энд тэнд очиж суулт хийгээд байхаар яаж ажилаа хийхийн. өмнөх засгуудын үед угаасаа зам засна гээд хэдэн сараар нь хаахад ************ яваад л байдаг байсан байж энэ жил нэг замыг 7хон хоногийн дотор засах гээд зохицуулалт хийхээр үхчих гээд байхын. ****** тоосондоо дарагдаж, сарны гадрага шиг замаар явж байхдаа таарсан юмнууд.