Өвөрмонголын Ордос хотын Үүшийн хошууны  Туг балгасан суманд хятадууд бүлэглэн хүн амины хэрэг үйлджээ.  Тодруулбал өчигдөр Хятадын төмөр замын албаны ажилчид болон Өвөрмонгол малчид нутаг, бэлчээрийн эзэмшлийн улмаас хоорондоо маргалдаж, мөргөлдөөн үүсгэсэн байна.  Мөргөлдөөны улмаас уураа барьж дийлэхээ болсон хятад ажилчид чулуугаар 58 настай н.Баярбаатарыг цохиж амь насыг нь хохироожээ.

Үүгээр ч зогсохгүй нутгийн иргэд болон малчдыг дахин газар булаацалдвал ална хэмээн хутга гаргаж сүрдүүлэн цөөнгүй малчны биед гэмтэл учруулсан байна.  Энэ хэргийг одоогоор тус нутгийн цагдаагийн газраас шалгаж байгаа ч  хэрэгтэнг сулласан байна.  

БНХАУ нь Өвөрмонголын байгалийн баялагийг ашиглахын төлөө бэлчээрийн газрыг ихээр сүйтгэх болсон.  Үүнийг малчид эсэргүүцэж мөргөлдөөн гаргадаг ч 2010 оноос хойш таван малчин бэлчээрийн газраа хамгаалсынхаа төлөө бусдын гарт амиа алдаад байгаа юм.  

























А.Баярмаа