Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд ноён Нарендра өнгөрсөн оны тавдугаар сар манай улсад айлчилсан билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар анх удаагаа манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай, Ялтан шилжүүлэх тухай хоёр улсын хооронд санамж бичиг байгуулах тухай, Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Соёлын салбарт 2015-2018 он хүртэл хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай, Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай, Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах тухай, Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын ҮАБЗ, Энэтхэг улсын ҮАБЗ хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Хил хамгаалал, хилийн дэглэм сахиулах тухай, Хавдар судлалын Үндэсний төв, Энэтхэгийн Тата момера төв хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичгүүдэд нарын үсэг зурсан. Мөн 2016-2020 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Энэхүү айлчлалынхаа үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди $1 тэрбумын зээлийн шугам нээх боломжтой гэдгээ Монголын засгийн газарт амласан юм.

Тиймээс манай улсын төлөөлөгчид Делид айлчилж энэхүү зээлийг ямар салбаруудад олгох талаар хэлэлцээр хийхээр болсныг Энэтхэгийн засгийн газрын эх сурвалж мэдээлж байна.

Эх сурвалжийн хэлж байгаагаар зээл олгогдох салбаруудад дэд бүтэц, мэдээллийн технологи, боловсролын чиглэлүүд багтаж байгаа гэнэ.

Монголд олгох зээлийг хариуцан ажиллаж байгаа Экзим Банкны төлөөлөгч нэг тэрбумын зээлийн ихэнх нь дэд бүтцийн салбарт зарцуулагдах төлөвтэй байгааг ярьсан байна.

Н.Чимэг