Мүүний тухай ярьж байна. Оройтох шахсан байна шүү. Ингэж Цэрэн шиг ноцоогүй бол чимээгүй идээд л байх байж. Цөөвөр чоно жижигхэн ч, ноцсоор байгаад усны үхрийг унагаадаг. Бидэнд бас дутагдал байжээ. Харчихаад боргож, үргээж, байхан ээрч байгаад яваад өгчдөг. Ингэж ноцож байж унагаах ёстой юм. Ноцоод байвал арслан ч унадаг.

За тэгээд худлаа магтаж баян болно гоё болно гэж хөөрөгдсөн хэдэн хүн хэдэн намын амаар явсан бид муруй байшин барьжээ. Одоо байшинд олон арван ан цав гарна. Ганц Мүүний асуудал биш. Анхнаасаа л хэдэн хүмүүс буруу фундамент тавьж баахан туйпуу зөөлгөсөн. Сонгууль бүрт итгээд л... гоё сууцанд орж жаргана гээд л. Тэрнийгээ Төр минь гээд хичнээн мөргөлөө. Хайран он цаг, хайран хугацаа. Хэдэн улс төрч баяжиж ядуус нь гадны үзэл санаанд идүүлж одоо хоорондоо үзэлцэх үлдлээ дээ. Муу толгойтой улсын хөл буруу тийшээ явчжээ....Анх Христийн тухай ярьж байхад Үндсэн хуулинд шашин шүтэх эрхтэй гэсэн юм. Юу гээд байгаа юм гэж байсан. Одоо хар.. гэе л дээ. За тэгээд энэ тухай их ярьж байгаа хүнийг намын даалгавартай цалинтай өш хонзонтой энэ тэр гэсээр бас эргээд ноцож унагана. Монгол өөрөө гадныханд зөөлөн ноцуулсаар тавин жилийн дараа дуусах юм байна л дөө.Хн.