Та нар угаас үхэж байхдаа таарсан "Үхэр монгол" залуус
2016/03/28
Уржигдар би “Үргээлэг 2” киног үзлээ. Хэнд ч юм бэ гомдоод хэн нэгнээр бахархаад байгаа мэдрэмж сэтгэлээс ер гарахгүй байна. Гэхдээ хүн чанар, үнэнч нөхөрлөлийг бүтээн, эв найрамдалтай аж төрж, хүн шиг амьдрах нь амьдралын утга учир юм гэдгийг мэдээд байсан ч энэ удаа сэтгэлдээ шингэтэл ойлгох шиг болов.
Хамгийн аймар нь би улс эх орныхоо ирээдүйн төлөө хачин их санаа зовоод эхэллээ. Мэдэхгүй зүйлийг минь хүртэл мэдүүлж, намайг насандаа ахадахаар их амьдрал туулсан мэт болгоод, Монголын төлөө санаа зовох шалтгаан гаргаж, миний зовлонг нэмдэг та муу таван залуу ер нь хэн юм бэ. Яаж чадваа...
Улсаа худалдахад ч бэлэн, хүмүүний хамаг муухай араншиг цогцлоосон улстөрч, эсвэл газар нутгийнхаа хэвлийг ухаж, алт мөнгөнд улайрсан мөлжигч байх нь дэндүү гутамшигтай. Тэднийг өрөвдмөөр, эсвэл сэтгэцийг нь эмчилмээр, хуульгүй бол засрахгүй нэгнийг нь алчихмаар санагдлаа. Харин жинхэнэ монгол эр хүн шиг, үнэнчээр ажиллаж, хөлс, хүчээ шингээн байж бага багаар олдог, хэдэн төгрөгөөрөө хүний ёсоор амьдарч яваа хөдөлмөрч залуус чинь энэ эх орны дэндүү том баялаг бөгөөд атаархам, хайралмаар, бүр ханьлмаар эрчүүд юм байна. Бас тэд л жинхэнэ эх орончид ажээ.
Гэхдээ монголчуудын ухаантай нь ч, тэнэг нь ч тэр бүгд л хоорондоо “алалцаж” байдаг хор шар нь буцалсан хачин цустай хүмүүс. Бидний энэ сул тал дээр тоглолт хийж, өөр хооронд нь дайсагнуулж, хүслээ гүйцээдэг байдал Манжийн үеэс эхлэлтэй ч одоо улам бүр боловсронгуй болжээ. Учир нь нөхөд заримдаа ноход болдог... “Үргээлэг 2”-ыг үзвэл энэ гашуун сэдвийг илүү ихээр ойлгох биз ээ.
“Үргээлэг 2” угаас Монгол киноны түүхэнд хөндөж байгаагүй сэдэв юм. Тэгээд ч зураг авалт, зохиол найруулга зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, үнэн бөгөөд том агуулгыг хөндөн байж, ухаантнуудын ухаанаар бүтсэн бүтээл юм шиг ээ. Гарьд /Амраа/ чи ямар ч алдаа хийгээгүй. Алдаа гэж ер нь юу юм бэ. Сайхны төлөө алдвал тэр нь амжилт юм биш үү. Гаднаасаа ч дотроосоо ч бараг төгс эр хүнд дөхөхөөр “зэвүүн” бас сайхан залуусыг цуглуулсан үргээлгийг үзээд, би кино үзсэн юм шиг болсонгүй, яг тийм амьдралыг хараад, мэдэрчихээд ирсэн юм шиг санагдаад надад их хэцүү байна. Та нар тоглоогүй, жүжиглээгүй, үнэн байсан.
Миний эртнээс таньдагаар Эби, Амраа, Баясгалан, үргээлгээс мэдснээр Хангал, Гарьд, Тэгшээ гэх нөхдүүд амьдрах ёстой хэн нэг нь засрах хэрэгтэй байсан юм. Тэгшээ эхээс тийм хүн болж төрөөгүй, хэн юу, түүнийг эвдэв... Гэхдээ та нарыг хужаа нарт алуулаад шороонд булуулж байхад би огтхон ч харамсаагүй шүү. Тэмцэж бас ухаан зарж ялчихаад тэрүүхэн зуур дахь “Үхэр монгол” зангаас болоод үхэж байгаа биз дээ. Угаас үхэж байхдаа таарсан юмнууд та нар. Ямар хүн байсныг чинь л мартахгүй үлдлээ бид. Харин одоо бидний дунд амьдарч байгаа “Гарьд, Хангал” нар эвтэй байж, харийнханд элэгтэй дээдсийг үргээж, ханилж яваад хаядаг нохдыг үргээх хэрэгтэй байна ш дээ. Эс тэгвэл “Үргээлэг 2”-ын төгсгөл шиг Монголчуудыг хооронд нь хагаралдуулж, хөнөөгөөд, энэ их газар нутаг, байгалийн баялаг дээр зөвхөн Хятадууд эзэн суух болчихоод байна.
Нөхөд ноход болдоггүй, монголчууд эвтэй байвал хэнд ч үл дийлдэх “ухаантнууд” юм билээ.
Болдогсон бол би монголынхоо бүх өсвөр үе болон өнөөгийн залууст “Үргээлэг 2”-ыг үзүүлчихмээр байдаг. Яах вэ... Ямартай ч эхний удаад чаддагаар нь Их дээд сургууль, Албан байгууллага, Аж ахуй нэгжүүд бодлогоор залуусыг “Үргээлэг 2”руу явуулж, эртнээс энэ бүгдийг тэдэнд ухааруулаач гэж уриалмаар байна. Жинхэнэ эх орончид буюу салбар бүртээ тэргүүлдэг залуус чадах, чадах зүйлээрээ нийгмийн сэтгэлзүйг сайн сайхан руу хөтөлж, ард олноо соён гэгээрүүлье.
Ялагдал монгол хүний сонголт биш биш биш...
Н.Ганаа
Зочин · 2016/04/18
Монголчууд Хятадуудаас, харийнхнаас биш өөрсдөөсөө, шуналаасаа айцгаа. Эв нэгдэлгүй, бие биендээ итгэдэггүйгээсээ айцгаа #үргээлэг2
Зочин · 2016/03/30
Цаг үедээ таарсан бна сайхан бичжээ Монголчууд үүрд мөнх мандан бадрга
soko · 2016/03/29
Chamd iim bodlig toruulj ogch uhaaruulsan ym bish shyy mundag jujigchded amjilt husehin orond sonin ym bichdegin be
Зочин · 2016/03/29
Сэтгэгдэлүүдийг кирилээрээ бичсэн бол энэ яриад байгаа кино шигээ гоё байх байлаа, даанч нөгөө нэг хачин юмаараа шамбааралдужлчхаж
mng · 2016/03/29
ene 5 zaluu ...kinogoo olon niitin ene olon TV-geer Mongoliinhoo tuluu um bol tsatsaad gargaad uguuch ..! daraa ni Mongolchuud neg um bodoj 2 tungaaj niigmiin tom sedev bolood hundugduh baihaa ..! TV tsatsaad ug ..!
jervis · 2016/03/29
Surtalchilgaa yumaadaa!!!Nadad bol HOG sanagdsan
Зочин · 2016/03/28
Залуус болон хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээ улс орноо хайрлах хүн хүндэтгэх сэтгэлгээ суулгахгүй бол ирээдүй хойч үе үнэхээр биш болсон
Зочин · 2016/03/28
Угаасаа энэ нийгэм хүмүүсийн үзэл бодол хандлага үнэхээр хэцүү болжээ. Энэ киног үзээд надад лав маш их эмгэнэх харуусах сэтгэл төрсөн. Хүн хүнээ хайрлахаа больсон мөнгөний төлөө амар хялбар амьдралыг чухалчилдаг болсон энэ цагт БИД ХЭН БОЛЧИХВОО МОНГОЛЧУУД БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ ЮУ БИЛЭЭ ГЭДГИЙГ ХҮН БҮР Л БОДМООР...
Хужаа
Зочин · 2016/03/28
Монголоо гэсэн сэтгэл зүрхдээ нийт Монголчууддаа хандаж хэлэхэд: Гадны хүмүүсийн элэг доог болж ханалаа, тэдний гар хөл болсон этгээдүүдийг мөн тэвчиж ханалаа, Эв эвээ олоод эвлэлдэн бүгдээрээ босох цаг, сэрэх мөч иржээ. Эх орныхоо төлөө хийж чаддаг зүйлээрээ тэмцэж, хойч ирээдүй болоод бидэнд үлдээсэн өвөг дээдсийнхээ ариун голомтыг сахин хамгаалцгаая. Энэ сайхан уран бүтээлчдын кино их таалагдсан шүү.
Зочин · 2016/03/28
ок. Ажлаа тараад гэр бүлээрээ үзнээ.
Зочин · 2016/03/28
Пи ар.
Зочин · 2016/03/28
Үнэхээр тэгж бодоод байгаа юм бол жаахан хүлээхэд л бүх кино сайтаар тавигдчихна шүү дээ. Тэгээд бүгд үзэх нь тодорхой, цаг хугацааны л асуудал.
Зочин · 2016/03/28
үнэхээр сэтгэл өвдөж байна манай монголчууд хаашаа эргэх гэж байна даа
Зочин · 2016/03/28
ene svvld gardag gazariin zurag n urdaasaa holii mor orj irj bgaa n bas sonin sanagdsan shvv. vrgeeleg 1 iig gvitsehgvi shd sedew n goe bn lee
Зочин · 2016/03/28
Ene jujigchid geed bgaa alialagch bandi nariig ni haraad l kino uzeh dur bhgui bolchihdogiim. Kino urlagiig ch alj bgaa batsaanuud daa
Зочин · 2016/03/28
unen shuu zaluu uedee eh oronch sedliig turuulj setgel zurhens ni suulgej uguh heregtei
Зочин · 2016/03/28
uneheer ih zuiliig bodogduulahaar kino bolson bn lee bidnii nudnees dald ug kinonii uil ywdal shig zuil bgaa gej bodohoor aimaar, tegtlee hun chanaraa alddag gej bodohoor bas l aimaar bidnii zaluus mongolchuud uuruur harj setgeh busdiig bodoj amidrah tsag ni ali ert bolchjee.
Зочин · 2016/03/28
saihan heljee uneniig yg haruulsan buteel bolson bnlee
Зочин · 2016/03/28
unuu tcagiin niigmiig urshuulgui bichsend bayarlalaa, ert edugeegiin tuuhee or medehgui zaluusdaa uzehiig husii.
Зочин · 2016/03/28
saihan bichsen bna ..... bid chadnaa mongolchuud
Зочин · 2016/03/28
mongolchuud hamgiin tom muuhai zan bol ataarhuuuu negnee hairaldgui mon teneg muihar uur utsaar hor shar bdag geej ertnii ug bii deee
garid · 2016/03/28
Amjilt hvsii
Зочин · 2016/03/28
amjilt hvsii
Зочин · 2016/03/28
Гоё бичжээ нэг н бас сак