Р.Бурмаа ХАА-н салбарыг ”хөмөрлөө”
2016/05/02
Р.БУРМАА ТАРИАЛАНЧДАА ХАШРААХААР ШИЙДСЭН ҮҮ
"Давхар дээл"-ний асуудлаар нэлээд хатуу байр суурийг барьж, багагүй эсэргүүцэж байсан тэрбээр дээлээ давхарласныхаа дараа энэ асуудлын эсрэг байр суурьтай байснаа мартаж орхисон. Тэгвэл хэлсэн хийсэн нь зөрчилдөж байдаг тэрбээр өдгөө ХАА-н салбарыг "хөмөрч" байгаа бололтой. Салбарын сайд болсон цагаасаа тариаланчидтайгаа ам зөрөлдөх болсон тэдний харилцаа жил ирэх бүр хурцдах болсон.
Р.Бурмаа сайд үгэнд ордоггүй өөдөөс нь үг хэлдэг тариаланчдаа хашраах төлөвлөгөө боловсруулж, тэдний асуудлыг шийдэхгүй байхаар сэтгэл шулууджээ. Р.Бурмаа сайдын “тусламжтайгаар” өнгөрсөн жил ургацаа 80 хувь алдаж, газар мөлхсөн тариаланчид энэ жил ч сөхрөх бололтой.
Тариалан эрхлэгчдийн дэмжих холбооны тэргүүн Л.Цандэлэг, УЗ-ийн гишүүн Л.Чинбат, Б.Эрдэнэбат нар өдгөөгөөс нэг сарын өмнө мэдээлэл хийж, Засгийн газарт хандаж байсан. Тухайн үед "ХХААЯ-ны сайд Р.Бурмаа ОХУ-с 2016, 2017 онд хэрэглэх, Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын зөвшөөрлийг 70 гаруй аж ахуй нэгжид олгосон. Энэ үйлдэл нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал 300 мянга гаруй хүн ажилладаг газар тариалангийн салбарыг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх үйл ажиллагаа боллоо” хэмээн мэдээлж байлаа.
Мөн Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын квотоо дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хүчингүй болгооч ээ. Энэ жил ган үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс яамнаас ямар чиглэл баримталж байгаа, УИХ, Засгийн газраас батлагдсан 100 тэрбум төгрөгийн зээлийг тариаланчдад олгох талаар яамнаас ажил хийгээч ээ. Энэ бүхнээс үүдээд бид хавар тариа тарьдаг байсан бол зун тариа тарих нь. Энэ технологи мөн үү? гэж яамны хүмүүсээс асууя. Тариалалт эхлэх цаг болчихоод байхад бидний асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс шийдэж өгөөч” гэдгийг онцлож байсан билээ.
Тэрбээр "Газар тариалан" холбооныхон жил гаруйн хугацаанд худал мэдээлэл хийсэн. Сайдад нөлөөлж, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахын тулд дайрч доромжилдгоо зогсоох хэрэгтэй.Намайг сайдаар ажиллаж байхад ингэхийг би зөвшөөрөхгүй. Тариаланчдын нэрээр далайлгаж өөрсдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хазаарлуулахгүй. "Газар тариалан" холбооны нэр бүхий гишүүд 15 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авсан. Энд хугацаа хэтэрсэн зээлтэй олон хүн бий. Тийм учраас тэднийг одоо зээлд хамруулахгүйгээ ил тод хэлсэн. Тухайлбал, "Гацуурт"-ын Л.Чинбат 3 тэрбумын өртэй, зээлээ төлөхгүй байж дарамтлах оролдлого хийж байна" гэлээ.
Түүний энэхүү мэдээлэл Р.Бурмаа сайд энэ жил ч тариаланчдыг дэмжихгүй гэдгийг нотлох мэт үйл явдал болов. Харин юуны учир салбарын сайд нь ийнхүү тариаланчиддтайгаа зөрчилдөж, уралцаж байдаг нь хачирхалтай.
Эцэстээ энэ бүх тулга тойрсон хэрүүлээс үүдэж, монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын хомсдол бий болж, үнэ тэнгэрт гарвал тариаланчид бус ард түмэн өвдөг сөхрөх болно гэдгийг хэн, хэн нь хаа, хаанаа мэдэж байх учиртайсан.
ХАЛХ ГОЛЫГ ЧӨЛӨӨТ БҮС БОЛГОХ Р.БУРМААГИЙН МӨРӨӨДӨЛ ҮҮ ЭСВЭЛ...
Мөн Р.Бурмаа сайдыг Халх гол суманд очих үеэр түүнийг тосох гэсэн хэсэг хүний машин онхолдож хүн бэртсэн гэх мэдээлэл бий. Гэвч уг мэдээллийг дарж байгаа гэдгийг ч хэлэх хүн байгаа юм.
Цаашлаад "КОЙКА" олон улсын байгууллага Халх голын 200 га-д мал аж ахуй, газар тариалангийн загвар аж ахуй байгуулсан байдаг. Тэгвэл үүнийг Р.Бурмаа сайд төрсөн дүү, хамаатан садангийнхаа нэр дээр худалдаж авсан гэх мэдээлэл бий. Гэтэл энэ бүхэнд сайдын зүгээс ч холбогдох албаныхнаас дорвитой тайлбар өгөхгүй байгаа юм. Энэ мэтээр Халх голыг чөлөөт бүс болгох гэсэн дайралт, ухуулга сурталчилгаа мах ихээр явж, харин нутгийн иргэдийн тэмцэл улам ширүүсэх дээрээ тулаад байгаа нь Р.Бурмаа сайд ажлаа хэрхэн хийж, энэ салбарыг хэрхэн удирдаж байгааг харуулж байна.
24tsag.mn
Зочин · 2016/05/03
Энэ тариаланг асуудал сайдаа бна хорчин торийн нарийн бичигийнидаргадтбна тэр залуу саяхан хурлын дараа ходоо аж ахуйн яамны ард цандэлэгтэй бараг л зодолдох шахаж эвгуй муухай угээр дайрч доромжилж байхыг харлаа
Зочин · 2016/05/02
та нар зайлуулж чадахгуй за сайн далга шуу
Зочин · 2016/05/02
сайн далга далгийг мууллаад бай
Энхүүш · 2016/05/02
Энэ тэнэг авгайн ухаан яаж хүрэхэвдээ зайлуулах хэрэгтэй
Мөрөн · 2016/05/02
300 мянга гаруй хүн ажилдаг газар таиралангийн салбарыг ийм байдалд оруулж байгаа нь Бурмаа сайдын ажил албандаа хайхрамжгүй хандаж байгаагын шинж байх. Нөгөөтэйгүүр энд дотоодынхоо хэрэгцээг хангадаг ганц гол хүчин зүйлээ үгүй хийж байгаагаа мэддэг хүн үү үгүй юу?????
Зочин · 2016/05/02
Ene Burmaa said Guril idehgui turnaa gej baigaa um bailgui gehdee tegej figuree hadgalmaar baigaa bol gantsaaraa turldaa. busad ni baga ch gesen tarag teveer avmaar l bn sh dee. Ireh ovoliig ene baidlaaraa mani metne bol davahgui ee odoo.
Мяагаа · 2016/05/02
Салбарынхантайгаа хэл амаа ололцдоггүй сайд байж болох уу? Огт болохгүй. Иймээс Монгол Улсын нийт иргэдийг гурилаар дутагдуулж, олон түмний хараал идэхээсээ өмнө Бурмаа сайн дураараа ажлаа өгөх нь зүйд нийцнэ. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нэг удаа явж үзсэн болов уу тэр сайд гуай. Хаврын тариалалт эхлэх цаг нь аль хэдийн болчихоод байхад юу болоод байгаа юм бэ? Ургац алдвал хариуцлагыг нь Бурмаа авгай хүлээх юм уу? Хэлсэн ярьснаасаа дандаа буцаж байдаг заваан амьтан юмаа. Ерөнхий сайд аа, наад бул хар чулуугаа ард түмнийхээ эрх ашгийн үүднээс нэн даруй зайлуулаачээ.