УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү, “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа  Рио Тинтогийн удирдлагуудтай нэлээд хатуухан тэмцдэг нэгэн. Тэрбээр өнгөрсөн хавар удирдлагууддаа хандаж “Монгол Улсын болон Олон  улсын нэгдэн орсон конвенцийг биелүүл гэдэг шаардлага хүргүүлж ажлаасаа хуулийн үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Улмаар монгол, гадаад ажилчдын цалинг эрс ялгаатай байгааг Хөдөлмөрийн яам тогтоосон.

            Харин тэрбээр удирдлагуудынхаа энэхүү хууль бус үйлдлийг зөвшөөрөлгүй Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүх гомдлыг хэлэлцээд С.Гантуяагийн талд шийдвэр нь гарч байв. Ийнхүү хоёр шатны шүүхэд С.Гантуяа ялсан юм. “Оюутолгой” компани шат шатны хоёр удаагийн шүүх хурал дээр хурлыг будлиантуулах, эмх замбараагүй байдал бий болгож байсан ч Монголын шүүгчид шударга үнэн ажиллаж, хуулийн дагуу маргааныг шийдвэрлэж, монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах, үнэлэмжийг нь нэмэгдүүлэхэд дахин нэг алхам урагшилж байв.

            Тэгвэл Монголын урдаа барьдаг Хөдөлмөрийн харилцааны эрдэмтэн Уранцэцэг гэх эмэгтэй “Оюутолгой” компанийг өмгөөлж дахин улсын дээд шүүхэд хандсан байна. Шүүх хурал энэ сарын 12-нд болох бөгөөд “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа ялвал нийт “Оюутолгой” компанид ажиллаж буй монгол ажилчдыг хүндлэх, хөдөлмөрийн шударга үнэлэмжийг тогтоох жишиг болох юм.

            “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа хэлэхдээ "Монголын шүүх шударга байж энэхүү маргааныг хуулийн дагуу шийдлээ. Ажилдаа буцаж орж Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 хувь хандивлана" гэж хэлж байсан.

А.Баярмаа