"Panama papers"-аас Дэлхийн нөлөө бүхий оффшор дансны мэдээллийг маргаашнаас эхлэн Дэлхий нийтэд ил болгоно хэмээн мэдээллээд байгаа билээ. Энэ удаа 200 мянга гаруй нууц мэдээллийг ил болгохоор зэхсэн байгаа ажээ.

Хамгийн анхны мэдээллээр "Mongolia Yiluohe Steel and Iron Mining Company Limited" гэх компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, эзэн нь Ли Шао Мин гэх хятад хүн байгаа аж. Тэрээр тус компаниа бүртгүүлэхдээ Монгол улсын сайд С.Баярцогтын адилаар бүртгэлийн хуудаст "Хятадын Монгол" хэмээн бүртгүүлсэн байгаа юм байна.

Мөн үүнээс гадна одоогийн байдлаар манай улсаас хоёр оффшор данс ил болоод байгааа ажээ. Тодруулбал Монгол Улсын иргэн Борхүүгийн Дэлгэрсайхан гэх хүн бөгөөд “Болд Төмөр Ерөө” гол компанийг тэргүүлж, Монголын тэргүүлэх 40 тэрбумтны жагсаалтад багтаж байсан эрхэм бий. Нэг нь дараагийн хүн нь Янсанжавын Очирсүх юм байна. Тэрбээр 2000 онд Засгийн газрын Сангийн яамны сайдаар ажиллаж байжээ. Энэ хоёроос гадна манай улсын 45 иргэн оффшор данстай гэх мэдээлэл байгаа юм.

Н.Ганаа