Б.Наранхүү болон МоАХ-ны гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж яригджээ
2016/05/24
АН-ын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 27-нд хуралдах товтой байна. Учир нь намууд нэр дэвшигчээ тодруулах ажиллагааг энэ сарын 23-нд эхлүүлж, тав хоногт багтаан холбогдох газарт хүргүүлэх хуулийн хугацаатай. Тэгвэл АН энэ удаагийн хурлаараа нэр дэвшигчдээ тодруулаад зогсохгүй зарим гишүүдэд хариуцлага тооцож магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дэмжиж, эсрэг санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцожсонгуульд нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээг авч магадгүй гэнэ.
Үүнд, МоАХ-ын Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга, Р.Бурмаа, Р.Амаржаргал, М.Зоригт, Б.Наранхүү, Ж.Батзандан зэрэг долоон гишүүний нэр яригдаж байгаа юм.
АН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс эдгээр эсрэг санал өгсөн гишүүдэд хариуцлага тооцуулах талаар намын Хяналтын ерөнхий хороондоо гомдол хүргүүлсээр байгаа юм байна.
Түүнчлэн АН-ын генсек Л.Эрхэмбаярын зүгээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах шийдвэрийг 23-25-ны хооронд ирүүлэхийг аймгийн дүүргийнхээ намын хороодод үүрэгджээ.
Д.Дуулим
Бод тунгаа ... · 2016/05/25
АРДЧИЛСАН НАМ ЭНЭ ЖИД ЁСТОЙ ГАВЬШИХГҮЙ... БУЛАЙГАА ТАРИЖ БУЗАР НҮГЭЛ ХИЙСЭН ХҮМҮҮС. АРДЫН НАМ Ч ЯЛГААГҮЙ ОЛИГТОЙ СУУДАЛ АВАХГҮЙ . . БАС БУЛАЙГАА ДЭЛГЭЭЛ ЯВЖ БАЙГАА. . . . МОНГОЛЫГ СҮЙТГЭЖ БАЙГАА 2 БҮЛЭГЛЭЛИЙН НАМ. ХУВЬСГАЛТ НАМ БАС ДЭМИЙ. . . БОЛОВСОН ХҮЧИН МУУ. . . ТӨРД ОРЖ ИРЖ ӨШӨӨ ХОРСОЛОО ТАЙЛАХ ГЭЖ БАЙГАА НАМ. . .
Зочин · 2016/05/25
an-iihan arai denduu suvdag shunaltai humuuseer duurchihsen bna shuu.arga ch ugui biz dandaa hooson guilagchin bsan humuus bolomjiig aldangui gej ard tumnee hoosruulj bgaa baihgui yu.Man-nam edniig bodvol olon jil idsen bolohooroo arai gar zuulun ard tumnee boddog baga bolobchig huvaaj ugdug an-iihanii gar yamar changa geech tegeed ard tumen uzehgui bgaa yum tender zarlachihaad uursduu avaad ah duusdee ugnu ted nar ni zarna tegj l baijij uzej bna.hooson humuus iim l bdag.
Зочин · 2016/05/24
nice
Зочин · 2016/05/24
an namiin nohduudig tsoohon heden hunel garna bugd garj chadahuu idej uuj bsan garuud buu garah tun
Зочин · 2016/05/24
bolj, AN-iin gishuun hirnee, zasagaa unagana gej yu gesen ug be,