Мисс Д.Шүүдэрцэцэгийг хамартаа мэс хүргэсэн хүргээгүй хэмээн  сар гаруйн өмнөөс бичиж эхэлсэн билээ. Тэгвэл бид энэ сэдвийг энэ удаагийнхаа “Мобайль ньюс”-т онцолж байна.

“Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “9009”, “Би эмэгтэй хүн”, “Ану хатан” түүхэн кинонд дүрээ мөнхлөөд байгаа жүжигчин, мисс, загвар өмсөгч Д.Шүүдэрцэцэгийг  хамрандаа мэс засал хийлгэсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон. Үүний хариуд мисс бүсгүй  шүлэг хүртэл зохион худлаа гэдгийг батлахыг завдсан ч бүтээгүй юм.  Тиймээс өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа энэхүү зургийг байршуулан

“Энэ хамар яриад байгаа хүмүүс одоо өөртөө итгэлтэй ярьж чадахгүй байлгүй дээ сайн хараад аваарай. хэхэ^_^ Ээжтэйгээ чацуу байна. :))” хэмээн тайлбарлажээ.  

П.Төгөлдөр